Дмитрий Крымов: Жүжиг үзэх гэж бөөнөөрөө ирдэг ч, гарахдаа хүн болсон байдаг

2021-01-02
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

З.Батцэцэг

-Оросын найруулагч Дмитрий Крымов- ердийн хил хязгаарыг давах, эцэг эхийн нөлөө, оюутан сэтгэлгээний талаар ингэж ярьсан байна-

Өнгөрч буй “COVID”-ын жилд найруулагч Дмитрий Крымов ажлын эрчээ алдаагүй нэгэн. Тэрээр “Драмын урлагийн сургууль”-д хувийн дурсамж дүүрэн “Бүгд энд” жүжиг дэглэн, фестивальд оролцон, мастер-класс хийн, А.П. Чеховын нэрэмжит МХАТ /Московский Художественный театр /-д “Сережа” жүжгийг найруулсан. Уг жүжиг нь “Золотой Маск”-д шилдэг найруулагчийн шагнал хүртсэн. “Известия”-д Крымов ярилцлага өгөхдөө найруулагчийн боловсролгүй яаж найруулагч хийдэг, яагаад чи захираад эхэлбэл буруу тийшээ явж байгаа гэж үздэг талаараа ярьсан байна.

-“Их спортын” адил театрын энэ олон шагнал танд ямар нэгэн утга илэхийлдэг үү?

-Энэ бүгд ямар ч утга илэрхийлдэггүй нэг ч хүнийг би мэдэхгүй. Хэрвээ би шагнал авдаггүй байсан бол тэр нь дээр гэж бодох байсан байх. Харин авахаараа шагналтай нь дээр гэж боддог. Нэгэн жүжигчин шагнал авах гэж тайзан дээр гарч ирээд “Өмнө нь би энэ шагналыг худлаа, шударга биш, хахуульддаг гэж бодож байсан. Харин одоо бол тийм биш, шударгаар юм байна” гэж хэлсэн байдаг.

-Саяхан та “Сережа” жүжгээ Петербургт авчирсан. Сургуулалт хийж байхад хэсгээс нь харсан. Та зөөлөн аядуу дуугаар бэлтгэл хийж байсан. Найруулагчийн албан ёсны боловсрол байхгүй байж та яаж дадал зуршлаа олж авсан бэ?

-Сэлж чаддаггүй байж, яаж хөвж гарч ирсэн юм бэ гэж үү? Би зүгээр л живэхгүйн тулд сэлүүрдээд л байсан... Сандарч байсан болохоор эхэлж байхдаа өөр байсан байх. Сандрахаараа илүү хатуу болдог. Анхны жүжиг “Гамлет”-ыг дэглэж байхад би нэг жүжигчнийг загнасандаа их ичдэг. Клавдиид миний аавын жүжигчин Николай Волков тоглосон. Николай Николаевич над руу утсаар яриад “Аав чинь Малый Бронный театрт хамтарч ажиллаж байхад хэзээ ч над руу хашгирч байгаагүй. Хүн бэлтгэлдээ хоцорч ирсэн ч загнаж байгаагүй. Хожигдсон бол эрт ирж амжаагүй л хэрэг. Аймшигтай юм байхгүй” гэж хэлж байсан.

Би үүнийг санаж явдаг. Хэрвээ чи захираад л эхэлбэл буруу тийшээ явж байна гэсэн үг. Тэгээд ч та жүжиг төрж байх үеийг хараагүй. “Сережа”-г жил хагас тоглож байгаа. Энэ бол бүрэн утгаараа бэлтгэл ч байгаагүй. Шинэ тайзан дээр сайн жүжигчид минь дасгал сургуулилт хийсэн. Би зүгээр хажууд нь харж байлаа. Сайхан тайван үе.

-Та аав найруулагч Анатолий Эфростой мэргэжлийн холбоотой гэдэг нь илт байна. Харин ээж Наталья Крымовын талаар ярьвал? Уран бүтээлч хүний хувьд түүний нөлөө танд мэдэгддэг үү?

-Надад энийг ялгаж салгахад хэцүү л дээ. Ганцаараа сууж байхдаа ч энэ тухай боддоггүй. Тэр тусмаа диктофон дээр бол бүр чадахгүй....Ээж бол ээж. Ээж минь шүүмжлэгч байсан болоод тэр үү их ойлгомжтой, энгийн , ойлгомжтой хүн. Би сайн, мууг ялгаж сурсан. Зарим нэг хүний үзэл бодлоор түүний буруу байж магадгүй, гэхдээ би хэзээ ч түүний үзэл бодолд эргэлзэж байгаагүй.

Ээжийн өөрийн болон хүний текстыг редакторлож байгааг санаж байна. Бөөн эрээн. Яг Ираны жижиг дүрс, ханзнууд шиг. Тэр олон тэмдэгтүүдийг оруулахаар бүгд зөв, ойлгомжтой, яруу болдог. Бүх юм байрандаа ордог. Олон хүн тодорхойгүй бичдэг, ээж тийм зүйлд дургүй. Одоо би өөрөө гар бичмэлээ бичгийн машинаар бичээд засдаг. Тэр тэмдэгтүүдийг би бас ашигладаг. Гэхдээ ээж шиг сайн мэдэхгүй.

-Би яагаад Наталье Анатольевнагийн нөлөллийн талаар асуусан бэ гэвэл таны жүжигт театрын дурсамж мэдрэгддэг. Театрын өнгөрсөн үе танд чухал уу? Ер нь театрын сэтгэлгээ танд ойрхон байдаг уу?

-Надад үүнийг дүгнэхэд хэцүү, гэхдээ театрын дурсамж мэдээж чухал. Лениний комсомолын театрт аав ахлах найруулагчаар ажилладаг байхад би хүүхэд насандаа тэнд маш их цагийг өнгөрөөсөн дөө. Театрын үйлдвэрлэлийн цехийг нэвт шувт мэддэг, маш олон жүжигчин, найруулагчийн туслахуудтай их харилцдаг байсан...Толстой “Хүүхэд нас”-даа багш Карл Иванычаа дурсдаг. Би бол Лениний комсомолын театрын ажилчид, жүжигчдийг дурсдаг.

-Би таны “Гамлет”-ын мастер-классийг үзсэн. Та залуучуудыг тайзан дээр Шекспир, Пушкинаас юугаараа ялгаатай талаар бодоорой гэж уриалж байсан. Нөгөө талаас танд оюутан сэтгэлгээ, түүний “дотоод байгалийг” харах нь чухал. Театрт энэ заагийг яаж хадгалж үлдэх вэ?

-Хэрвээ өөрөө хийхээр бол Шекспир өөр бусад драматургийг авч яах юм бэ гэж үү? Би эрх чөлөөтэй хүн, бусдын зохиол хэрэггүй гэж үү? Тэгвэл утгагүй. Бусад зохиолчийг үл хайхарсан байдлаар өөрийгөө дөвийлгөж байгаа найруулагчийн жүжигт би дургүй. Нөгөө талаас үл тоомсорлосон байдлын цаана хайр, ойлголт, тэр зохиолчийг хүндэтгэж байгаа нь нуугдаж байж болно. Энэ бүгдийн зааг нь хаана байдаг гэж үү? Хэлэхэд хэцүү юм. Зарим үзэгчдэд таалагдаж байхад өөр нэгэнд доромжлол мэт санагдах нь бий. Гэхдээ энэ хил хязгаар их нарийн ч маш чухал. Дахиад хэлэхэд тайз, уран зохиол, найруулагч, драматургийн харьцаад их болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь энэ чиглэлээр одоо цагт орчин үеийн театртай тэмцэх тэмцэл явагдаж байгаа.

-Найруулгад танд юу чухал вэ? Та курс дааж авбал яах вэ?

-Би оюутан элсүүлж авбал уран зөгнөлч байдлыг нь харна. Төсөөлөн бодох. Нүднээс нь хархад л ойлгомжтой. Энэ төрлийн урлагт театрын сэтгэлгээ их чухал. Хэрвээ театрын найруулагчийн ангид элсэж байгаа бол уран зохиолоор биш, театрын ангиллаар сэтгэх нь чухал.

-Найруулагч хүний хувьд хамгийн хэцүү ба аймшигтай зүйл нь жүжигчидтэй хамтарч ажиллах гэж би боддог. Та санал нэг байна уу?

-Муу жүжигчинтэй бол тийм. Сайн жүжигчидтэй хамтарч ажиллах сайхан байдаг. Гайхалтай сайхан. Тийм жүжигчид миний төсөөлж байгаагүй гайхалтай зүйлийг хүртэл хийж, сэтгэдэг.

Хэрвээ өдөр бүр төмс арилгадаг бол эрт орой хэзээ нэгэн цагт үүнийгээ гайхамшигтай хийдэг болно. Мэргэжлийн мах эвддэг хүн яаж мах янзалж байгааг та харсан уу? Жинхэнэ урлаг. Яагаад гэвэл тэр өдөр бүр үүнийгээ хийдэг.

-Та эхлээд оюутнууддаа жүжиг дэглэж байгаад дараа нь “Драмын урлагийн сургуулийн” лабораторид, одоо бол томоохон театруудад уригдаж ажилладаг. Театрын аль төрөл танд ойрхон байна?

-Эхний жилүүдэд би дандаа жүжиг дээрээ ирдэг байсан. Би юуг ч засдаггүй, үздэггүй, зүгээр л оройд жүжигчидтэйгээ хамт байх гэж. Тэднийгээ санаад. Оюутны жүжиг надад илүү ойр. Би алдартай жүжигчидтэй оюутнуудтай ажиллаж байгаа юм шиг хандахыг хүсдэг. Бүгд өөрсдийгөө оюутан гэж мэдрэхээр. Надаас яг тийм юм хий гэх заавар хүлээдэг эсвэл надад санал болгох зүйл байхгүй бол хичнээн сайн жүжигчин байсан ч тэр хүн надад хэрэггүй, саад болно. “Ирлээ-дэглэлээ-явлаа” найруулагч надад огт сонирхолгүй.

Ажлыг урагшлуулахын тулд ойлгодог хүмүүс хэрэгтэй. Энэ хүмүүс бас байнга кино зүг рүү хараад байхгүй, мөнгө авах материаллаг баазтай байвал сайн. Учир нь өөр тийшээ анхаарал нь сарнихаар найз нөхөрлөлд их саад болдог. Мэргэжлээрээ эхний хэдэн жилд л  мөнгөгүй байж тэсдэг, цаашаа зөрчилдөөн эхэлдэг.

-Таныг лабораторид ажиллаж байх үеийн арга өөрчлөгдсөн үү? Шинэ талбай дээр шинэ жүжигчидтэй ажиллах амаргүй байх. Гэхдээ жүжигчин Мария Смольникова үргэлж таньтай хамт.

-Тийм ээ, Маша миний театрын хэлтэрхий. Ажлаа би урьдын хийдгээрээ л хийж байгаа. Ямар нэгэн юм өөрчлөх ёстой гэж бодохгүй байна. Хүйтэн усанд хөлөө дүрээд зохиолоо бичиж чадаж байгаа бол халуун усанд дүрж яах юм? Хүйтэн усанд болж л байгаа бол хүйтэндээ л байж бай, аз харьчихна. Шинэ жүжиг, шинэ хүмүүстэй хийх аз сорьсон ч, сонирхолтой. Одоо би яг тийм байдалд байна. Ямар үр дүн гарах юм мэдэхгүй. Хэсэг хугацаа өнгөрөх хэрэгтэй. Хэрвээ бүх юм зөв явж байгаа бол бүгд нэгдмэл байдлыг мэдрэх болно. Би биенийгээ их мэддэг байх нь хортой. Бие биенийхээ хошигнол, аялга, дараагийн үйлдлийг мэддэг байх. Нэгнээсээ залхаж болно. Би ч тэднээс, тэд надаас залхаж магад.

Орон зай ч мөн ялгаагүй. “Драмын урлагийн сургуулийн” тайз сайхан орон зай. Би удаан хугацаанд тэгж боддог байсан. Гэхдээ би тэнд маш олон жүжиг дэглэсэн, жүжиг бүрээ л шинэлэг хийх гэж бүх буланг нь ашигласан. Нэг орон зайд удаан ажиллана гэдэг зураач хүн нэг л зургаа дахин дахин зурахтай адил. Нүдээ аниад зурсан ч илүү гаргахгүй зурж чадна. Онгод алга болчихдог.

-Тэгснээс та яагаад театраас гадна дүрслэх урлагийн чиглэлээр ажиллахгүй байна? Би таны гайхалтай мольберт, график, номын зургийг харсан.

-Энэ бүгд байхгүй болсон. Хүсэл алга. Би заримдаа өөртөө л зориулж зурдаг, бүр тосон будгаар...Өмнө минь ойлгомжгүй ховсодсон орон зай, төсөөлөл, ирээдүй, төгсгөл нь үзэгдэхгүй байхад зурвал сонирхолтой. График зургийн хувьд надад тийм мэдрэмж байхаа больсон. Гэхдээ би сэтгэлээр унахгүй, надад театр байгаа. Театрын ажлаа дуусахад өөр тийшээ шилжих болно доо. Ирээдүйгүй амьдрах хэцүү.

-Уригдаж ажиллахад давуу тал болон сөрөг тал нь юу вэ?

-Давуу тал нь эрх чөлөө. Хэрвээ би уригдаж очиж байгаа бол хийхийг хүсэхгүй олон зүйлээсээ татгалздаг. Сөрөг тал? Найруулагч хүн өөрийхөн дотроо байхдаа бол байнга санаа нэгтнүүдийнхээ дунд байгаа сэтгэгдэл төрдөг. Гэхдээ байнга маш их цаг хугацааг зохион байгуулах асуудалд зарцуулдаг. Харин уригдаж очиж ажиллахад хичнээн сайн театр байлаа ч өөр мэдрэмж төрдөг. Эхлээд их эвгүй, сандарна. Жүжигт чиний биш үзэгчид ирдэг. Одоохондоо чиний биш. Нөгөө талаас энэ, тэр театрын үзэгчид гэж ярих сонин ойлголт л доо. Сайн жүжигт бол үзэгчид нэгддэг. Театр, сүм хоёр үүгээрээ ижил. Жүжгийн нээлт дээр ёслох гээд гарахад чи өөрийн багахан багтайгаа- зураачид, нүүр будагчид гэх мэтчилэн- үзэгчдийг нэгтгэж чадсандаа жаахан бахархах сэтгэл төрдөг. Би жүжиг үзэх гэж бөөнөөрөө ирээд, гарахдаа хүн болсон байдаг гэж хэлэх дуртай.

-Та ямар нэгэн театр толгойлохыг хүсэж байна уу?

-Их удаан хугацаанд хүнтэй гэрлээгүй явж байгаа бүсгүйгээс хүнтэй суумаар байна уу гэж асуухад бахархалтайгаар үгүй гэж хэлдэг. Би ч тэгж хэлмээр байна.

-Одоо та өөр найруулагчийн тайз заслын дизайнераар ажиллаж чадах уу?

-Үгүй л болов уу. Өөрийн анхны “Гамлет” жүжигт би өөр зураач дуудаж байсан. Ер нь бол би шууд өөрийгөө тайз заслын ажлаас чөлөөлсөн. Одоо зөвхөн тайз заслаар ажиллахад уйтгартай, мартсан ч байх. Би оюутнууддаа зураач хүн биеэ даасан байх хэрэгтэй гэж хэлдэг ч (заримдаа би тэднийг ятгаж чаддаг ч), амьдрал дээр тэд жүжиг дэглэж байгаа гол хүний удирдлага дор л ажиллах ёстой. Тиймээс энэ тал дээр би нэг шат доошоо бууж болохгүй, хүсэх ч үгүй байна. Харин би хоёр шат доошоо буугаад ямар нэгэн дүрд дуртайяа тоглоно. Жүжигчин хүн зөвхөн дүр дээрээ л ажилладаг. Найруулагч, зураачид бол жүжгийн бүтэц дээр ажилладаг. Би өөр хэн нэгэнтэй давуу байдлаа хуваалцаж чадахгүй болов уу.

-Та ямар дүрд тогломоор байна?

-Хамаагүй. Нэг удаа оролдож үзсэн, их таалагдсан. Тав билүү зургаан удаа бэлтгэл хийсэн. Ямар болох байсныг мэдэхгүй байна. Гэхдээ их таалагдсан. Сонирхолтой адал явдал байсан.

Тодруулга:

Дмитрий Крымов 1976 онд МХАТ-ын студийн сургуулийн тайз заслын анги төгссөн. Дараа нь Малый Бронный дахь театрт ажиллаж эхэлсэн. Тайз заслын дизайнераар зуугаад жүжигт ажилласан. Тэдний дунд Эфросийн “Отелло”, “Тосгонд сар болсон нь”, “Зун ба утаа” байдаг. 2003 онд “Гамлет” жүжгээ Станиславын нэрэмжит театрт найруулан тавьсан. 2004-2008 онд “Драмын урлагийн сургуульд” өөрийн лабораторио удирдаж байсан.

Эх сурвалж: www.iz.ru

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22