Т.САЙХАН
2021.01.01
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн шинжилгээний талаар мэдээлэл өглөө. Нийт 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд таван хүнд COVID-19 илэрчээ.
Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал, хоёр нь "Мөнххада" компанийн ажилтан байжээ. Автомашин борлуулдаг “Мөнххада” компанийн хоёр ажилтнаас өчигдөр орой коронавирусийн халдвар илэрсэн. Энэ халдварын эх уурхай тодорхойгүй, тандалт судалгаа хийж байна. Энэ компанийн 116 ажилтнаас ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлалаа. Хоёрдогч хавтал 92 хүн байна. Тандалт судалгааны ажил үргэлжилж байна" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn