Кызылыг хамгийн аюултай хот гэсэн блогчинд Тувагийн рэп-дарга ийм хариу өгөв

2020-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Блогер Илья Варламов, “Оросын хамгийн аюултай хот бол Кызыл гэж нэрлэсэн нь зүгээр шуугиан дэгдээх зорилготой. Хотод гэмт хэргийн бүлэглэл байхгүй, гудамжаар явахад аюулгүй” гэж Тувагийн Сангийн яамны дэд сайд, урьд нь рэп дуучин байсан Белек Анай-оол  “Газета.ру” сайтад ярьсан байна.

Саяхан урбанист, блогчин Илья Варламов хамгийн аюултай 10 орныг нэрлэсэн юм. Нэгдүгээр байранд Кызыл, хамгийн сүүлчийн байранд Москва оржээ.

“Манай Кызылд тийм нөхцөл байдал байхгүй. Статистик авч үзвэл ихэнх нь ахуйн чанартай хэрэг л байгаа. Манайд Москва, Алс Дорнод, өөр бусад бүс шиг бүлэглэл, рэкет, бусдын хөрөнгийг булаан дээрэмдэх хэрэг гардаггүй. Миний бодлоор блогчин хэт нэг талыг барьсан бодлоготой байна. Алс холын 90-ээд оны Кызыл аюултай гэсэн ойлголт үлдсэн бололтой. Би бол хотоор тайван явдаг” гэж Белек хариуллаа. Тэрээр нэмж “Варламов дэмий ингэж Кызылыг буруутгасан. Ер нь нийгэмд үймээн дэгдээхгүйн тулд энэ сэдвийг хөндөх хэрэггүй. Тэр зүгээр пиар хийж, шуугиан дэгдээх зорилготой байсан юм болов уу? Манай ард түмэн эв найрамдалтай, зочломтгой улс. Ирээд хотын төвөөр зугаалаад үзээрэй. Ямар ч асуудал үүсэхгүй. Манай улсын ерөнхийлөгч Владимир Владимирович Путин үе үе манайд ирж амардаг. Энэ нь манайх байгаль сайтайн шинж. Ер нь манайд ирцгээгээрэй, урьж байна” гэсэн байна.  

Эх сурвалж: www.gazeta.ru

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 18 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 19 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 38 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 58 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18