Н.Алтанхуяг: Соёлын яамыг шал дэмий байгуулсан байна

2020-12-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын 2020 оны отгон чуулган өнөөдөр /12.31/ хуралдаж байна. Чуулганы хуралдааны үеэр зарим гишүүд өчигдөр болсон Хүүхдийн төлөө фонд цуглуулах  хандивын тоглолтыг шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг  “Монгол Улсад хууль ном барьж ажиллах юм уу үгүй юм уу. Гайхаж байна. Өчигдөр найр наадам болж байна. Цар тахал нь хаачсан юм бэ. Ард түмэн өнөө маргаашаа яая гэж байхад, иргэдээсээ хандив цуглуулах юм. Хаанаас ийм хачин юм бодож олдог юм. Одоо дуу хоолойг нь боодог боомилдог, нухчин дардаг, магтан дуулдаг ийм тогтолцоо руу шилжиж байна.

Соёлын яам гэж ийм яам байгуулах байсан юм бол шал дэмий дэмжсэн байна. Энэ яамыг өөр зорилгоор байгуулсан шүү дээ. Ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ байгаа байдлыг ойлгохгүй байгаа юм уу. Яаж ийм хачин юм хийж байна аа” гэлээ. 

 УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Бүгдийг нь хөнгөлж чөлөөлнө. Дээр нь хандив цуглуулдаг ажил л хийдэг боллоо. Өчигдөр төр нь бас хүүхдийн нэрээр хандив цуглуулаад байв уу. Бүхнийг хүүхдийн төлөө гэж байна. Бид улсын төсвийн 100 төгрөгийн 13 төгрөгийг хүүхдэд зарцуулж байна. Бид хүүхдийн төлөө урд хожид байгаагүйгээр ажиллаж байна. Гэтэл үүнийг үгүйсгэж болохгүй. Гэнэт л хөнгөлж, чөлөөлөөд ороод ирэх юм. Танай салбарт одоо өөр ямар гэнэтийн бэлэг байна вэ. Цагаан сар ч дөхөж байна”  гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 54 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 54 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17