Лам хуврагууд "Асралын аян-2" өрнүүлж 300 айлд хишиг тараалаа

2020-12-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

С.САРУУЛ 

Монголын нийт лам хуврагууд нэгдэж “Асралын аян 2“ сайн үйлсийн аян өрнүүллээ. Өнгөрсөн жил "АСРАЛЫН аян 1" зохион байгуулж УОК-т 10 гаруй сая төгрөг болон хэрэгцээт зүйлсийг өргөж байсан бол энэ удаад Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн баяртай холбогдуулан хүнсний дутагдалтай 300 гаруй айл өрхүүдэд хишиг тараажээ.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Монгол лам нарын чуулган холбооны бүхий л лам хуврагууд сэтгэлийн хандив өргөж 12-р сарын 28-нд 15 машинтай 60 лам нарын төлөөлөл бүрэлдэхүүнтэй хүмүүнлэгийн баг нийслэлийн 6 дүүргийн тусламж нэн шаардлагатай байгаа 300 гаруй айл өрхөд 1 айлд 50.000 төгрөгний үнэ бүхий мах, гурил, аарц, ургамлын тос хүргэж өгсөн байна. Уг үйл ажиллагааны явцад УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн дагуу зайнаас харьцах, хамгаалалтын хувцас, амны хаалт, бээлий хэрэглэж зохих заавар журмыг чанд мөрдөн ажилласан байна. Уг үйлдсэн буяны үрээр Аюулт өвчин түргэн амирлаж Ард олон энэрэл асрамжаар найрамдаж Улс Монгол орон маань мандан бадарч Даян дэлхийд амар амгалан тогтож Өлзий хутагийн цог бадран дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

5 цаг 52 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

5 цаг 52 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17