Японы засгийн газар бусад орны иргэдийг ирэхийг хориглолоо

2020-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Японы Засгийн газар хэдэн хоногийн өмнө Их Британид COVID-19-ийн шинэ хувилбар гарсныг баталсны дараа энэ цар тахлаар өвчилсөн таван тохиолдол бүртгэгдсэнээр эх оронд нь оршин суух зөвшөөрөлтэй бусад орны иргэдийг эх орондоо хүлээж авахгүй гэж мэдэгдсэнийг “NHK” телевиз мэдээлжээ. Токио нь өнгөрсөн аравдугаар сараас эх орондоо удаан болон богино хугацаагаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг ирэхийг зөвшөөрсөн байсан аж. Гэвч өнөөдрөөс ирэх сарын 31 хүртэл хугацааг нь сунгах шинэ арга хэмжээ хэрэгжиж эхэлжээ. Хэрэв цаашид бизнесийн асуудлаар тодорхой улс орон, газар нутгаар аялахыг зөвшөөрвөл Японд ирж байгаа хэн нэгэн, япон хүн байсан ч хоёр долоо хоног хөл хорионд байх ёстой болж байгаа аж.

COVID-19-ийн шинэ хувилбарын халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн орноос эх орондоо буцан ирж байгаа хүмүүс ирэхээсээ өмнө хамгийн багадаа 72 цагийн дотор энэ шинэ өвчний шинжилгээний хариу нь сөрөг гарсныг баталсан баримтыг танилцуулах ёстой.

Мөн тэд Японд ирээд COVID-19-ийн шинжилгээ өгөх шаардлагатай юм байна. Японд өнгөрсөн баасан гаригт VUI-202012/01 гэж нэрлэсэн анхны хувилбараасаа халдварлах боломж нь 70 дахин их байж болох шинэ хувилбарын халдвар авсан таван тохиолдлыг илрүүлсэн байна. Зөвхөн Их Британид гэхэд энэ шинэ хувилбарын халдвар авсан хүний тоо 1000 гаруй болсон гэж бүртгэгдээд байгаа аж. Энэ халдвар авсан таван хүн энэ сарын 18, 21-нд Токио, COVID-19-ийн шинэ хувилбар илэрсний улмаас Их Британитай холбоотой хилийн хяналтыг чангатгахаас өмнө Японд ирсэн байна. Тэдний зөвхөн нэгнээс 60 гаруй настай эрэгтэй нь энэ өвчний шинж тэмдэг ялангуяа, ядарч байгаа шинж тэмдэг илэрчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.28 ДАВАА № 251, 252 (6476, 6477)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 49 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 50 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 3 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 9 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 11 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18