Шведийн ГХЯ-ны сайд: Бидний цар тахлын эсрэг тэмцэх аргыг их сонирхсон

2020-12-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Швед улс 2020 онд цар тахлын эсрэг тэмцэх аргаараа дэлхийн улс орнуудын анхаарлыг татсан. Ямар ч хөл хорио, хатуу дэглэм тогтоогоогүй. Шведийн ГХЯ-ны сайд Анн Линде Оросын ТАСС агентлагт Шведийн талаар дэлхий дахины ойлголт өөрчлөгдсөн эсэх, 2021 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) тэргүүлэх чиглэлийн байр суурь эзлэх, ОХУ-тай хамтран ажиллах талаар ярилцлага өгсөн байна.

-Энэ жилийн хамгийн чухал үйл явдлыг та юу гэж бодож байна?

-2020 он үнэхээр шалгуур сорилтын жил боллоо. Цар тахал хүмүүсийн бүх харилцааны талд нөлөөлж, дэлхийн хүн бүрт цохилт үзүүллээ. Үүнээс гадна манай улс болон бусад орнуудад аюулгүй байдал хүндэрч, ардчилал, хүний эрх, тэгш байдалтай холбоотой олон асуудал үүслээ. Гэхдээ 2020 он бас итгэл найдварын жил байлаа. COVID-19-ын эсрэг вакцин гаргаж авах гэж олон улс орон хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний амжилтанд хүрч байгаа нь бас найдвар төрүүлж байна. Мөн жилийн туршид манай үеийхний хамгийн том сорилт болсон цаг агаарын өөрчлөлтийн талаар дэлхий даяараа хамт шийдэлд хүрэх гэж ажилласан. Бүх улс орон хэтийн төлөвөө тодорхойлох гэж НҮБ-ын 75 жилийн ойгоор цугларсан. Итгэл төгс бид 2021 оныг хүлээж байна.

-Олон улсын харилцаа 2020 онд яаж өөрчлөгдсөн бэ?

-Цар тахал 2020 онд тов тодорхой ул мөрөө үлдээлээ. Бүх ажлыг цар тахлын нөхцөлд дасан зохицож хийх хэрэгтэй боллоо. Заримдаа хэцүүхэн сорилт байлаа. Гэхдээ цар тахлын үеэр интернэтээр шинэ уулзалт, яриа хийх боломжтой болсон. Мөн цаг агаарын өөрчлөлт, хил дамнасан бусад асуудалтай холбоотой олон улсад, олон талт үр дүнтэй хамтын ажиллагаа зохиож тэмцэх шаардлагатай байгааг бид харж байна. Цар тахал намжихаар энэ асуудлаа байнгын үндсэн дээр хэлэлцэнэ гэж найдаж байна.

-Таны хувьд 2020 онд Орос-Шведийн харьцаа ямархуу байв?

-Хөршүүдийн хувьд Орос, Швед улс нь 2020 онд улс төр, экологи, цаг уур, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан. 2020 онд би Сергей Лавровтай Москвад уулзаж, дараа нь хэд хэдэн удаа утсаар ярьсан. Цар тахал бидний харилцааг таслаагүй ээ. Москвад очихдоо Оросын иргэний нийгэмлэг тэр дундаа эмэгтэйчүүд ба ЛГТБ хүмүүсийн эрхийг хамгаалах нийгэмлэгийхэнтэй уулзах боломж гарсныг өндөрөөр үнэлсэн. Шведийг сонирхож байгаа оюутнуудтай сайхан яриа өрнүүлсэн. Ялангуяа Баренц, Балтийн тэнгис, Арктикийн талаар бүсийн нийгэмлэгүүдтэй их үр дүнтэй хамтарч ажилласан. Дараа жил энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж найдаж байна. Бид мөн Оростой хүн хоорондын солилцоог өргөжүүлэх зорилготой байгаа.

Үүний хажуугаар Оросыг олон улсын эрхийг зөрчиж байгаа гэсэн бидний байр суурь хэвээрээ, ялангуяа Украйнд. Мөн Оросод ардчиллын байдал дордож, хүний эрх зөрчигдөж байгаа талаар бид санаа зовж байна. Бид Европын бусад орнуудын хамтаар сөрөг хүчний улстөрч Алексей Навальныг алах гэж оролдсон, түүхч Юрий Дмитриевд шударга бус ял оноосон зэрэгт хурцаар хандаж байгаа. Хүний эрх, ардчилал урьдын адил Швед улсын гадаад улс төр, бусад орнуудтай харьцах харьцаанд чухал байр суурь эзэлсэн хэвээр байх болно.

-Швед улс 2020 онд цар тахалтай тэмцэх аргаараа, хөл хорио, хатуу хязгаар тогтоогоогүй гэж багагүй шүүмжлүүлсэн. ГХЯ энэ аргаа үр дүнтэй зөв гэдгээ батлах гэж багагүй хүчин зүтгэл гаргасан. Энэ амжилттай болж чадсан уу? Шведийн талаар дэлхийн бодол өөрчлөгдсөн үү?

-Үнэхээр өнгөрч буй жилд дэлхийн хэвлэлээр Швед улс багагүй бичигдсэн. Швед улсыг цар тахалтай тэмцэж байгаа арга их анхаарал татсан. Улс орны дүр төрх алгуурханаар өөрчлөгддөг. Шведийн дүр төрхөд ганцхан хэвлэл мэдээлэл, Засгийн газар нөлөөлдөггүй, үүнд бас иргэний нийгэмлэг, эдийн засаг, соёл, манай ард иргэд нөлөөлдөг.

Тиймээс Үнэдэсний Брэндийн Индексд 50 улсаас Швед сүүлийн гурван жил дараалаад 9 дүгээр байрт орж байгаад бид баяртай байгаа. Хүмүүс бусад орныг яаж хүлээж авч байгааг 7,8 дугаар саруудад судалдаг. Үүнээс үзхэд Швед брэнд гадаадад урьдын адил хүчтэй хэвээрээ байна.

-2021 онд Швед ЕАБХАБын тэргүүлэгчээр сонгогдсон. Энэ чиглэлээрээ Украйн, Беларусьд ямар чиг хандлагыг баримталж ажиллах вэ?

-Энэ тал дээр ЕАБХАБ дотроо баталсан зарчим, үүрэг, Европын аюулгүй байдлыг хангах системээ баримталж ажиллана. Манай бүсэд удаан үргэлжилж байгаа зөрчилдөөн жишээ нь Гүрж, Молдавд зарчим үүрэг хариуцлагын дагуу эв найрамдлын шийдвэр гаргахыг зорьж ажиллана. Үүнээс гадна бидний бүх үйлдэлд хүйсийн эрх тэгш байдлыг авч үзнэ. Бүх хэлэлцэх асуудлаа “Бүсгүйчүүд, эв найрамдал ба аюулгүй байдал” гэсэн уриатай явуулна.

ЕАБХАБын тэргүүлэгчээр, Минскийн багийн хамтрагчаар ажиллахдаа энэ намар үүссэн Нагорный Карабахын зөрчилдөөнийг тогтвортой эв найрамдал бий болгох тал дээр илүү анхаарна.

Украйны зөрчилдөөний талаар мөн үүний хариуцлагыг ОХУ үүрнэ гэдэг дээр Европын холбоо нэгдмэл нэг байр суурьтай байгааг бүгд мэднэ. ЕАБХАБ-ын тэргүүлэгчийн хувьд Швед улс Украйн улсын бие даасан байдлыг хүндэтгэж, газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарыг хадгалж үлдэх тал дээр зөрчилдөөнийг арилгахад бүх хүчээ дайчлан ажиллана. Үүний хүрээнд бид гурван тал Украйн, Орос орсон “нормандын форматын” хэлэлцээрийг дэмжиж ажиллана гэж бодож байна.

Беларусьд болж байгаа хямрал миний санааг их зовоож байна. Швед, ЕХ Беларусь ард түмнийг эрх төлөөтэй шударгаар сонгууль явуулхыг дэмжсээр ирсэн. ЕАБХАБын тэргүүлэгчийн хувьд би хүний эрх, ардчилал, бидний үүрэг харуицлага, зарчмыг хүндэтгэж ажиллахыг дахин сэргээхийн төлөө бүхнийг хийнэ.   ЕАБХАБ, Беларусь бид бүгд хүний эрх, эрх чөлөө, ардчилал, улс орны эрх зүйт зарчимыг хүндэтгэн ажиллана гэж тохирсон.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22