Ротшильдын 2021 оны таамаглал: Биднийг сорилт, аз хүлээж байгаа

2020-12-28
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

З.БЭТЦЭЦЭГ

Британийн нөлөө бүхий долоо хоног тутмын хэвлэл The Economist ээлжит таамаглал бүхий нүүрэндээ нууц түлхүүртэй дугаараа гаргалаа.

Энэ сэтгүүлийг дэлхийн эртний санхүүгийн омог болох Ротшильдын дуу хоолой гэж нэрлэдэг. Хуйвалдаан судлаачид энэ сэтгүүлийн нүүрийг дараа жил дэлхийн мөнгөний эзэд өөрсдийхөндөө дэлхий дахинд, бидэнд юу хийх гэж байгаа талаараа илгээж байгаа нууц илгээмж гэж тайлбарлах нь бий. Тиймээс тэдний санааг мэдэж, сэтгэл зүйн хувьд тэдний барих гэнэтийн бэлэгт бэлэн байх ёстой гэж үздэг.

Өнгөрсөн жилүүдийн таамаглал-нүүрэн дээр ребус, эвлүүлэг, компьютерийн матриц, Таро карт, алдарт да Винчийн нууц түлхүүр, бэлэг тэмдэг, томоохон улстөрчдийн Путин, Трамп, Меркель, Си Жиньпины хөрөг зэрэг гарч байсан.

Трамп, гарц руу

2020 оны таамаглалыг The Economist сэтгүүл бидний мэдэх хараа шалгах хүснэгтээр хийсэн. Бөөн үсэг. Эхний мөрний Трамп гэсэн үг уншигдахаар. АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн нэрний дор EXIT буюу гарах, дараа нь AI буюу хиймэл оюун ухаан гэсэн үгнүүд бий.  The Economist сэтгүүлийн үзэж байгаагаар 2020 оны онцлох үйл явдал бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль. Трамп ялагдаад, түүнийг Цагаан ордноос явахыг шаардана. Өөрсдийн таамаглалаа нэг талыг барьсан хиймэл оюун ухаанаар бэхжүүлсэн. Open AI судалгааны төвийн бүтээсэн GPT-2 “Хяналтгүй хэлний загвар”-аас Дональдын талаар асуухад “Трамп Ерөнхийлөгчийн хоёр дахь сонгуульд ялахгүй. Тэрээр бүх нийтийн сонгуульд ялагдана” гэсэн хариуг өгч байжээ. Яг л тийм юм болсон. Ардчилсан намаас Байден ялсан. Энэ юу вэ? Таамаглал уу эсвэл глобалистудад хэрэгтэй программчлал уу? Дэлхийн элитүүдэд Ротшильдыхан багтдаг. Тэд “үндсэрхэг үзэлтэн” Трампад дургүй.

Гэхдээ энэ жилийн гол асуудал болох цар тахлын талаар юу ч дурсаагүй байна. Өнгөц харахад Ротшильдыхан хууран мэхлэгдсэн юм шиг санагдаж байна уу? ГэхдээЦар тахал 2019 онд Хятадад эхэлсэн. Тиймээс COVID-19 гэсэн нэртэй. Дараа нь Хятадаас дэлхий даяар түгсэн. Хоёрдугаар сард эрдэмтэд сарьсан багваахайнаас хуягт гүрвэлээр дамжин хүнд халдсан гэж зарласан. Улаан номонд орсон энэ амьтныг hятадууд идэх дуртай, хуяг нь олон эмийн найрлагад ордог. Энэ үед бүх нууц тайлагчид “Бид яагаад The Economist сэтгүүлийн нүүрийг анзаарахгүй орхив оо. Эх дэлхий 2019 хавтсан дээр энэ бүгд байсан шүү дээ” гэж дуу алдацгаав. Одоо тэр сэтгүүлийн нүүрийг харахад аймшигтай харагдаж байна. Хятадын байгаа зүгээс Апокалипсын дөрвөн морьтон: -Тахал /цар тахал коронавирус/, Дайн /Сирии, Ливии, Афганистан/, Өлсгөлөн /хил хааснаас болж хөл хорио тогтоон хүнсний хомсдол/, Үхэл /ковидын шалтгаантай/. Дээр нь Хятадын бэлгэ тэмдэг панда сууж байна. Царайг нь хархад их асуудалтай бололтой. Зураг дээрх гол оньсого нь аймшигтай амьтан, түүнийг шоргоолж идэгч, хуягт зараа гэж тайлбарлаж байсан ч тэр нь хуягт гүрвэл байсан. Гол халдвар тараагч.

Энэ цэвэр тохиолдол уу? эсвэл...

Бидний амьдрал тоглоом︕

2021 оны хавтасны зураг дээр “ганц гартай дээрэмчин” гэх автомат тоглоом байна. Анх удаа The Economist сонголтоо тайлбарлалаа. “21 гэсэн тоо бол аз, эрсдэл, шоо хаях, азаа үзэх гэсэн үгнүүдтэй холбоотой. Энэ тоо нь шооны нийлбэр тоо, Америкт казинод орох насны эхлэл, хөзрийн тоглоомын нэр. Энэ бүгд маш тодорхойгүй жилд огт тохирохгүй мэт. Гэхдээ гол шагнал цар тахлыг гартаа оруулах. Үүний хажуугаар эрүүл мэнд, эдийн засаг, нийгэмд эрсдэл ихтэй жил”.

-Сүүлийн үед улс төр, нийгмийн амьдрал том тоглоом мэт, үүний золиос эсвэл шагнал нь хүний хувь тавилан, та бид нар юм шиг санагдаж байна гэж The Economist сэтгүүлийн нүүрийг тайлагч, гурав дахь мянганы судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Юрий Белоусов хэллээ. Автомат тоглоомын бариул бөмбөрцөг хэлбэртэй байдаг. Манай дэлхий шиг. Глобалчдын томилсон хүн Байден Ерөнхийлөгч боллоо. Тэд казиногийн хүрдийг эргүүлж, “ганц гарт дээрэмчний” урамшууллын сан нэртэй нүх рүү мөнгө шиднэ. Тоглоомон автоматын дэлгэцийн тал нь сүүдэр татсан. Сүүдэр Байден болон эдийн засгийн өсөлт дээр буусан байна. Байдены ялалт маш их хэл ам дагуулсан, тиймээс түүний нүүрэн дээр сүүдэр туссан. Харин эдийн засгийн өсөлт тогтвортой тэгш байх нь юу л бол.  

Одоо The Economist сэтгүүлийн нүүрэн дээрх ирэх жилийн таамаглал, бэлгэ тэмдгийг хамтдаа сайн харья.

Вакцины төлөөх тулаан

Коронавирусын эсрэг вакцин их хэмжээгээр үйлдвэрлэгдэхэд улс орнууд хоорондоо болон дотроо хэн, хэзээ, ямар вакцин авах уу гэж хатуу тулаан өрнүүлнэ. Доллар тэрбумаараа яригдах учираас. Чухал асуулт: Дэлхийн хүн амын аль хэсэг нь вакцинаас татгалзах уу? Энд анагаах ухааны хөгжлийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх. Урьд нь вакцин хийхэд 10-20 жил зарцуулдаг байсан. Одоо бол зөвхөн 2020 онд л гэхэд 320 гаруй хувилбар байна. дийлэнх нь клиникийн туршилтын үе дээрээ явж байна. Орос, АНУ, Хятад, Англи бусад орнуудад вакцинжуулалт эхэлсэн байгаа. Коронавирусын талаар асар их судалгаа хийсний ачаар анагаахын технологи их хөгжсөн, үүний төлөө бас л багагүй дайтана.  

Эдийн засгийн тэнцвэргүй байдал

Цар тахлын дараа эдийн засаг сэргээх нь энэ тэнцүү биш байна. Коронавирусын дэгдэлт, хөл хорионоос хамаараад. Засгийн газар компанийн дэмжлэгээ ажилгүй болсон хүмүүс рүү шилжүүлнэ. Чадалтай, сул дорой компанийн хоорондын ялгаа улам их болно. Олон салбарууд ч хохирно. Аялал жуулчлал хумигдаж, дотоод руугаа илүү чиглэнэ. Агаарын тээвэр, зочид буудлын сүлжээнүүд арай ядан тогтоно. Гадаадын оюутны тоо ч цөөрнө.

Дэлхийн валют сулрана

Дэлхийн төв банк, засгийн газар эдийн засагт их наяд доллар юүлэнэ. Худалдан авах чадвар сайжирмагц энэ нь алт бусад хөрөнгийн эсрэг валютын ханш сулрахад хүргэнэ. Машин, байр, хүнс, үйлдвэрийн бүтээгдэхүүний үнэ өснө.

Бүх дэлхий нийтийн дэг журам сэргэнэ.

Хавтасны төвд байгаа Жо Байдены зураг бол цорын ганц бодит хүн. Америкийн шинэ Ерөнхийлөгч Америкийн гүн Засгийн газар, Барууны элитүүдэд нийцхээр дэлхийн эдийн засгийг сэргээнэ гэж уг сэтгүүл үзэж байна. Тэрээр Трампын орхисон цаг агаарын тааларх Парисын гэрээ, Ираны цөмийн хэлэлцээрт эргэж орно. Гэхдээ нөхцөл байдал тийм ч амаргүй. Трамп бууж өгөхгүй. Тэрээр доог тохуу болгож Байдены тангараг өргөх ёслолын үеэр 2024 онд дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлах бодолтой байгаа. Америкийн нийгэмд хагарал үүссэн нь илт байна.

Хятадтай худалдааны дайн хийх

Трампын эхэлсэн Хятадтай хийж байгаа худалдааны дайнг Байден зогсоох төлөвлөгөөгүй. Сүүлийн жилүүдэд Америкт ихээхэн шуугиан тариад байгаа Хятадын цахим сүлжээний  TikTok үүний нэгэн гэрч юм. Эсрэгээрээ тэрээр улам чангатгана. Ардчилагчид 2022 онд Конгрессын дээд танхимд, 2024 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялахын тулд Трампыг чухал талбар дээр нь ялах ёстой. Тэд Трампыг Хятадтай эмх замбараагүй, үр дүнгүй дайтсан, харин Байден Бээжинд шийдвэрлэх цохилт үзүүлж чадсан гэж мэдэгдэх юм. Харин Байден энэ дайнд ялж чадах эсэх нь өөр асуулт...

Тоон технологийн хөгжил

Цар тахал олон технологийн загварыг бидний амьдралд нэвтрүүлсэн, видео хурлаас эхлээд онлайн худалдаа, зайны сургалт хүртэл. “Сүүлчийн өгөгдлөөс үзэхэд бизнес болон хэрэглэгчдэд тоон технологи нь таван жилээр түрүүлж явна” гэж зөвлөх компани McKinsey мэдээлж байна. Интернет дэлгүүрийн хувьд Америкт бүр эрчимтэй 10 жилээр түрүүлж явна. Форбс сэтгүүлийн рейтингийг тэргүүлэгч  Amazon компаний үүсгэн байгуулагч Жефф Безос мөрөөдөл болсон 200 тэрбум долларт ойрхон байна.

Энэ чиг хандлага өссөн хэвээр байх уу, удаашрах уу гэдгийг 2021 он харуулна.

Олон нийтийн сүлжээг хянах

 Олон нийтийн сүлжээг хянах хяналт дэлхий даяар нэмэгдэнэ. Сэтгүүлийн нүүрэн дээр үүнийг Хятадын билэг тэмдэг TikTok-оор харуулжээ. 2020 оны эхний хагас жилд янз бүрийн Засгийн газрын хүсэлтээр 711 нэгж контент устгагдсан байна. Зун Энэтхэгт энэ олон нийтийн сүлжээг хоригложээ. Намар АНУ Oracle, Walmart компануудад хэрвээ бүрэн хяналт өгөхгүй бол америкийн TikTok сегментыг зарах хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Дэлхийн элитүүд цаг агаар, ардчилсан, ардчилсан бус сонгууль, ЛГТБ, тааламжтай, тааламжтай бус орны талаар зөвшилцөл хийхийг хүлээж байна. Нийтлэг үзэл бодлоос жаахан гажихад шүүмжилэлд өртдөггүй юм аа гэхэд зэмлүүлдэг. Масктай хүн энэ удаад коронавирус биш, шүүмжлэлийг илэрхийлж байгаа юм (ганцхан ам нь биш бас нүд нь хаалттай).

Тэгэхээр цар тахал яах билээ?

The Economist 2021 оныг туйлын бүрхэг гэж зүгээр ч нэг нэрлээгүй. Бид хэзээ, яаж цар тахлаас гарах нь тодорхойгүй. Зарим нэг нь дараа жил туушдаа үргэлжилнэ гэж үзэж байна. Сэтгүүлийн нүүрэн дээр коронавирусыг зүгээр ч нэг хоёр удаа байрлуулаагүй нь лавтай (зүүн дээд буланд, баруун доод буланд). Цагаан талд нь, сүүдэртэй талд нь. Эрдэмтэд, шинжээчид, тэрбумтан Билл Гейтс хүртэл олон жил иймэрхүү цар тахал болно гэдгийг сануулж байсан. Одоо тэд цөмийн терроризм, антибиотикт тэсвэртэй бактерии өсөж байгаа талаар улс төрчдийг илүү няхуур хандахыг зөвлөж байна.

Цаг агаарын дулааралтай тэмцэх

Байден Парисын гэрээнд эргэж нэгдэнэ гэж амласан. Дэлхий дахины дулаарлын эсрэг гэрээнд хоёр дахь боломж олгоно гэсэн үг. НҮБ-ын цаг агаарын бага хурал дараа жил болохоор хойшлогдсон. Энэ хурлаар хог хаягдал багасгах талаар улс орон хир идэвхтэй үүрэг хариуцлагаа үүрэх юм бол доо? Нэг талаас Байден эргэж ирэхэд их наяд доллар ирнэ гэсэн үг. Нөгөө талаас цар тахал уламжлалт эрчим хүчний тээвэрлэлтийг ихээр буулгасан. Бизнест үнэтэй цахилгаан хэмнэх технологид их мөнгө үрэх ашиггүй болно. Иймээс сэтгүүлийн нүүрэн дээр далийсан салхин тээрэмний зураг байгаа.

Эх сурвалж: www.kp.ru

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22