Их Британи Европын холбоотой “эвлэрлээ”

2020-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Их Британи болон Европын холбоо Брекситийн худалдааны тохиролцоонд хүрснийг өчигдөр зарлалаа. Их Британи улс энэ сарын 31-нд 27 улсын бүрэлдэхүүнтэй Европын холбооноос албан ёсоор гарах байв. Үүнээс өмнө Их Британийн Ерөнхий сайд тохиролцоонд хүрч,  худалдааны гэрээнд арванхоёрдугаар сарын 30-нд парламент гарын үсэг зурахыг хүлээх үлджээ.

Энэ талаар Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Зул сарын баярын өмнөх орой би  та бүхэнд бэлэг бэлдлээ. Энэ бол Нэгдсэн Вант Улсын өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн хувьд гайхамшигтай мэдээ. Бид түүхэндээ анх удаа тариф, квотгүй зарчим дээр суурилсан худалдааг Европын холбоотой хийх боломжтой боллоо. Худалдааны гэрээ нэгдүгээр сарын нэгнээс манай улсын аялагчид, бизнес эрхлэгч болон бүх хөрөнгө оруулагчдад үр ашгаа өгөх болно. Европын холбоо болон манай улс нөхөрсгөөр тохиролцоонд хүрлээ” гэжээ.

Харин Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Хэлэлцээр ирээдүйг харсан харилцан ашигтай, шударга боллоо. Их Британи бидний үнэнч хамтрагч хэвээр байх болно” гэжээ. Ийн тохиролцоонд хүрснээр Их Британийн эдийн засаг, бизнесийн харилцаанд томоохон өөрчлөлт авчрах болно. Хэрэв ямар нэг гэрээ байгуулалгүйгээр гишүүнчлэлээсээ татгалзвал Их Британи эдийн засгийн хувьд хүнд байдалд орох байсан юм.

Эх сурвалж:BBC

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 12 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 14 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 26 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 32 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 34 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 52 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18