ДЭМБ: 1975 оноос хойш таргалалт гурав дахин нэмэгдсэн

2020-12-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

БНХАУ-ын насанд хүрэгчдийн тал хувь нь буюу 500 сая гаруй хүн илүүдэл жинтэй байна гэсэн судалгааг тус улсын Үндэсний эрүүл мэндийн хороо лхагва гаригт танилцуулжээ. Тус улсын насанд хүрэгчдийн таргалалтын дүн 2002 онд 29 хувь байсан бол түүнээс хойш улам нэмэгдэж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятадын  эдийн засаг хурдацтай өсч, хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт, дадал, зуршил өөрчлөгдсөнтэй холбоотой хэмээн үзэж байна.

Хятадын Засгийн газар аравдугаар сард таргалалтын түвшинг бууруулах төлөвлөгөөг олон нийтэд танилцуулсан. Учир нь илүүдэл жин нь зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг юм. Мөн таргалалттай хүн цар тахлаар нас барах магадлал өндөр байгаа нь энэ асуудалд анхаарал хандуулах шаардлага үүссэнийг Хятадын эрх баригчдад сануулсан юм.

Насанд хүрэгчдийн дөрөвний нэгээс бага нь долоо хоногт нэг удаа дасгал хийдэг нь таргалалтад нөлөөлсөн гэж үзжээ. Мөн  жимсний хэрэглээ буурч, махны хэрэглээ өссөнтэй холбоотой гэдгийг тогтоожээ. Энэ талаар Харбин хотын хоол тэжээлийн мэргэжилтэн Ван Дан “Манай хотын насанд хүрэгчдийн ихэнх нь дасгал бага хийдэг, хэт их дарамттай ажилладаг учраас эрүүл бус ажлын хуваарьтай байдаг” гэж ярьжээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд таргалалт өсөн нэмэгдэж байгаа улс нь зөвхөн Хятад биш. ДЭМБ-ын энэ жилийн эхээр 1975 оноос хойш дунд болон  бага орлоготой орнуудад таргалалт гурав дахин нэмэгдсэн гэж мэдээлсэн. Мөн 2016 оны байдлаар дэлхийн насанд хүрсэн хүн амын бараг 40 хувь нь илүүдэл жинтэй, 13 хувь нь таргалалттай байжээ. Персийн булангийн жижиг улс Катарын насанд хүрэгчдийн 70 гаруй хувь илүүдэл жинтэй  байгаа нь дэлхийд тэргүүлэх муу үзүүлэлт болсон байна.

Эх сурвалж: BBC

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 21 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 22 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 35 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 41 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 1 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18