Германд COVID-19-өөс санаа авч хөлөгт тоглоом бүтээв

2020-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Эгч дүүс Швардерлапп COVID-19-ийн улмаас Германд хөл хорио тогтоосон үеэр цагийг дэмий өнгөрүүлэхгүйгээр шийдсэн байна. Тиймээс уйдахгүйн тулд бүгдийг зохион бүтээхэд бэлэн байсан тэд энэ цар тахлаас санаа авч “Корона” гэж нэрлэсэн хөлөгт тоглоомыг бүтээжээ. Харин энэ тоглоом нь одоо Герман улсад тархаж 1000 ширхэг зарагдаад байна гэж “Ройтерс” мэдээлсэн байна. Германы Весбаден хотод амьдардаг Ребекка, Лара, Стелла, Сара нар өнгөрсөн хавар энэ тоглоомоо хөл хорионы эхний үеэр гэртээ суух болсон цагийг ашиглаж бүтээхээр төлөвлөсөн аж. Дөрвөн тоглогч оролцох боломжтой тоглоомд хөл хорионы үеэр худалдаж авах зүйлийн жагсаалтад орсон хоол хүнс, бусад хэрэгцээтэй зүйлийг худалдаж авах даалгаврыг биелүүлдэг юм байна. Харин тэд энэ тоглоомыг  COVID-19-өөр өвчилж болзошгүй учраас гэрээсээ гарч болохгүй настай хөршдөө туслах зорилгоор бүтээсэн байна. 

Тоглогчид картаа солилцож, цар тахлын вирустай таарах, түүнийг хөл хорионд оруулах, дэлгүүр явах, ямар нэгэн дууссан барааг олох гэсэн бэрхшээлийг шийдвэрлэх ёстой аж. Жагсаалтад бичигдсэн бүх зүйлийг түрүүлж олсон нь хождог тоглоом гэнэ. 20 настай Сара “Тоглоомын гол дүрэм нь эв нэгдэл” гэж ярьжээ. Тэд тоглоомынхоо картанд эрүүл мэндийн зөвлөмж, Итали дахь тагтнаасаа тоглож байгаа хөгжмийн тоглолт болон дэлгүүрт ямар бүтээгдэхүүн дуусаж байгаа талаарх мэдээллийг багтаасан байна. Одоогоор “Корона” гэж нэрлэсэн хөлөгт тоглоом 2000 гаруйг зараад байгаа аж. Мөн Швардерлаппын гэр бүлийнхэн зул сарын баяраар энэ тоглоомыг тараахыг хүссэн тоглоомын дэлгүүртэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

37 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 38 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 51 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 57 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 58 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 17 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 17 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18