Дональд Трамп: Конгресс Америк иргэддээ бага мөнгө төсөвлөсөн нь Хятадын буруу

2020-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Конгрессын баталсан коронавирусын тусламжийн 900 тэрбум ам долларын хуулийн төслийн Америкчуудад олгох бэлэн мөнгөний хэмжээг гурав дахин нэмэгдүүлж өөрчлөхийг Дональд Трамп хүслээ. Хуулийн төсөлд гарын үсэг зурна хэмээн таамаглаж байсан ерөнхийлөгч одоогийн хуулийн төсөл хэрэгцээгүй зүйлээр дүүрэн байгаа нь үнэхээр гутамшигтай хэмээн мэдээлэв. Тэрээр “COVID-19-ийн үеийн тусламжийн хуулийн төсөлд цар тахлын эсрэг хийж байгаа зүйл юу ч алга. 900 тэрбум ам долларын ердөө 600 доллар нь ихэнх Америк хүнд бэлэн мөнгө байдлаар очиж байна. Үүнийг 2000 ам доллар болгох хэрэгтэй” гэв.

Мөн тэрээр хуулийн төслөөс бусад улс оронд үзүүлэх мөнгөн тусламжаа багасгаж, өөрийн орны иргэдээ өгөхийг уриаллаа. Энэ талаар Трамп “Камбожи улсад өгөх 85.5 сая ам доллар, Мьянмар улсад өгөх 134 сая ам доллар, Египт болон цэргийнхэнд нь олгох 1.3 тэрбум ам доллар, Пакистаны ардчилал болон жендерийн хөтөлбөрийг дэмжих 25 сая ам доллар, Коста Рика, Эл Сальвадор, Гондурас, Панам улсад зарцуулах 505 сая ам долларын тусламж хуулийн төсөлд багтжээ. Конгресс гадаадын орнуудад их мөнгө зарцуулаад өөрийн орны иргэддээ бага мөнгө төсөвлөсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй. Энэ гэхдээ тэдний буруу биш. Энэ бол Хятадын буруу. Тиймээс “Иргэдэд олгох 600 ам доллараа 2000 болгох, эсвэл хосуудад 4000 ам доллар олгож болох уу” гэдгийг Конгрессоос асууя. Төсөлд багтсан хэрэгцээгүй, зайлшгүй шаардлагагүй төсвөө нэн даруй танаж, дахин шинэчилсэн хуулийн төслийг Засгийн газар хүлээн авна” гэж ярилаа.

Ирэх даваа гаригаас өмнө хуулийн төсөлд гарын үсэг зурах эсвэл татгалзаж буйгаа мэдэгдэх ёстой.Конгрессын баталсан төсөлд түрээслэгчдэд 25 тэрбум ам долларын тусламж үзүүлэх төсөв багтсан нь байр түрээслэгч сая сая Америк иргэнд чухал шийдвэр болсон юм.

Эх сурвалж:BBC

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

45 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 47 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 59 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 5 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 7 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 25 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 25 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18