Энтони Фаучи: Их Британид тархсан COVID-19-ийн шинэ хувилбар АНУ-д орж ирсэн байх магадлалтай

2020-12-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19-ийн шинэ хувилбарын вирус Их Британи улсад бүртгэгдэж, өмнөх вирусаас хэд дахин хурдацтай тархаж буйг эрүүл мэндийн ажилтнууд нь мэдээлсэн билээ. Энэ вирусын эх үүсвэрийг судлахаар ДЭМБ, Британийн судлаачидтай хамтран ажиллаж байгаа юм.Дэлхийн бусад улс орнууд шинэ хувилбарын COVID-19 вирус дэгдсэнтэй холбоотойгоор Их Британи руу хийх нислэгээ зогсоогоод байгаа юм. Харин АНУ-ын хувьд Британиас ирж байгаа хүмүүс шинжилгээ заавал өгсөн байхыг шаардаж байгаа талаар Трампын Засгийн газрын хоёр албан тушаалтан мэдээллээ.

Халдварт өвчин болон харшлын үндэсний хүрээлэнгийн захирал, доктор Энтони Фаучи “Их Британид тархсан коронавирусын шинэ хувилбар АНУ-д аль хэдийнэ орж ирсэн байх магадлалтай.  Гэхдээ нэг их өргөн хүрээнд тархаж амжаагүй” гэж даваа гаригт ярьсан юм. Шинэ хувилбараас үл хамааран АНУ халдварын тархалтыг зогсож чадахгүйд хүрсэн төдийгүй эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгдээд байна.

Q: Вакцин шинэ хувилбарын вирусын эсрэг үйлчлэх үү?

A:  Pfizer, BioNTech хоёрын хамтарсан болон  Moderna компанийн вакцин хоёулаа сүүлийн шатандаа 95 хувийн үр дүн үзүүлсэн. Гэхдээ энэ нь Их Британид хурдацтай тархаж буй шинэ хувилбарын вирусны эсрэг үйлчлэх үү гэсэн олон асуулттай бид тулгарлаа. “Вакцин вирусын ганцхан хувилбарыг эсэргүүцэх чадвартай гэж би бодохгүй байна. Гэхдээ яг одоогийн нөхцөлд үүнийг бүрэн хэлж чадахгүй” гэж “Operation Warp Speed”-ийн шинжлэх ухааны ахлах зөвлөх Монсеф Слауи ярьсан. Гэвч Moderna болон Pfizer компани хоёулаа вирусын шинэ хувилбарын эсрэг вакцин нь үйлчлэх эсэхийг туршиж байгаа гэдгээ зарласан. Тодруулбал, BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин “Pfizer болон BioNTech хоёрын хамтарсан вакцин  COVID-19-ийн шинэ хувилбарын эсрэг  үйлчилнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Гэхдээ хоёр долоо хоногийн дараа дүн тодорхой болно” гэсэн юм.

Эх сурвалж:CNN

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

43 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 56 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 3 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 23 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 23 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18