С.УЯНГА
Бид энэ удаагийн “Бизнес хөгжил” буландаа “Ospring Mongolia” компанийн гүйцэтгэх захирал Ч.Түвшинзаяаг урьж цар тахлын үед хамгийн эрэлттэй байгаа эрүүл мэндийн бүтээгдэхүүний онцлог, хэрэглээний талаар ярилцлаа.
-“Ospring Mongolia”-г ус цэвэршүүлэгч шүүлтүүр, цайрын савхаар нь хэрэглэгчид андахгүй. Монгол дахь онцгой эрхт дистрибьютерийн хувьд эрхэмлэдэг зорилго бодлого хуваалцахгүй юу?
-Манай байгууллага 2014 оноос “Fujian Ospring Technology & Development” компанийн Монгол дахь онцгой эрхт дистрибьютерээр шалгаран ажиллаж байна.
Ус цэвэршүүлэгч шүүлтүүрүүд, усыг цайраар баяжуулагч савх, устөрөгчөөр баяжуулагч аяга болон нано технологиор хийсэн шим тэжээлийн алдагдлыг бууруулагч ган сав суулга худалдаалдаг. 2020 оны хоёрдугаар сараас цэвэр усны үйлдвэрээ ашиглалтад оруулснаар хэрэглэгчид гэртээ болон албан байгууллагадаа цайртай шүлтлэг цэвэр усаа захиалан хэрэглэх боломжтой болсон. Бид олон улсын шинэ шилдэг технологийг ашиглан ундны усыг цэвэршүүлэн эрдэсжүүлэх замаар монгол хүний эрүүл, зөв амьдралын хэв маягийг цогцлооход хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна.
-Эрүүл мэндийн чиглэлийн бизнес онцлогтой. Энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл хэр байна вэ?
-Эдийн засаг, нийгэм хөгжихийн хэрээр иргэд эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн сонгох хандлага улам бүр хүчээ авч байна. Өвдсөнийхөө дараа биш урьдчилан сэргийлэх дадал хэвшилтэй болох хэрэгтэйг ойлгож, нэг үеийг бодоход амьдралдаа үр дүн гарахуйцаар хэрэгжүүлж, хэвшүүлдэг болж. Үүнийг дагаад зах зээлд эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд ихээхэн нэмэгдэж байгаа ч дийлэнх нь амжилт үзүүлж зах зээлд байршиж чадахгүй байна. Энэ нь бүтээгдэхүүний чанар, хөгжүүлэлт, маркетинг зэрэг олон хүчин зүйлсийн нөлөөлөлтэй холбоотой. “Ospring Mongolia”-ийн хувьд олон улсын нэр хүндтэй байгууллагын шинжлэх ухааны нээлт болж чадсан, 50 гаруй патент сертификаттай онцгой бүтээгдэхүүн нийлүүлдэг учраас зах зээлээ булаалгах, орлох бүтээгдэхүүний аюул харьцангуй бага гэж хэлж болно.
- Цайр хүний биед ямар үүрэг, нөлөөтэй вэ. Үс, хумсны гэмтэл эмчилж, өөх тос задалдаг гэсэн ерөнхий мэдээллээс өөр ойлголт ховор байдаг?
-Нэг ёсондоо байгалийн чулуулгийг ашиглан өндөр технологиор боловсруулж булаг шандны усыг бий болгож ууж байгаа гэсэн үг юм. Бидний эрт дээр үеэс ойлгож, мэдэж ирснээр хүний биед маш сайн гэгддэг булаг шандны ус нь өөрөө нэн чухал олон тооны эрдсийг агуулсан байдаг. Үүнийг хүн биедээ авснаар эмчлэгдэж байна гэсэн үг. Цайр яг үүнтэй ижил. Гэхдээ хүмүүс жишээ нь кальци, магни, төмрийг мэддэг бол үүнтэй яг ижил хүний биед хамгийн чухал эрдэс болох цайрыг төдийлөн мэддэггүй. Гэтэл цайр нь хүний биед явагддаг бүх үйл ажиллагааны суурь болж оролцдог, зөөвөрлөгч, хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг эрдэс. Тэгэхээр бүх өвчин эмгэгийн суурь үүнтэй холбоотой байж болох юм. Наад зах нь хүний биеийн дайвар эрхтэн болох биднийг эрүүл байгааг илэрхийлдэг үс, хумс гэмтэх нь цайр дутагдсаны илрэл. Тэгэхээр цайрыг биедээ байнга хангалттай хэмжээгээр нөхөж өгөх ёстой. Ингэснээр үр дүнд нь үс, хумс гэмтэхгүй хугарахгүй эрүүл байх, бодисын солилцоо биеийн ерөнхий үйл ажиллагаа сайжирч сахарын хэмжээ тогтворжих, хоол боловсруулалт хэвийн явагдах, идэж ууж байгаа зүйлсээсээ шим тэжээлийг сайн шимэгдүүлж авах, тархины үйл ажиллагаа сайн явагдаж, эсийн нөхөн төлжилт эрчимтэй явагдсанаар цээж хорсолт буюу ходоод улаан хоолойн шархлаа эмчлэгдэнэ. Мөн өөх тос буюу биеэс хорт бохирдлууд маш сайн задарч гарах буюу хоол боловсруулалт сайжрах, жирэмсэн эхийн ураг эрүүл өсөн бойжих, эх эрдсээ алдахгүй байхад туслах, бага насны хүүхдийн өсөлт хөгжилт сайжрах гэх мэт олон үр дүнг хэлж болно. Хамгийн чухал нь цайр дархлааны эсийг идэвхижүүлэх үйл ажиллагааг явуулдаг, дархлааг дэмждэг гэдгийг яг энэ цар тахлын үед бол дэлхий нийт нотлоод байна. Тэгэхээр цайрын савх нь яг энэ үр нөлөөг хүн бүрт үзүүлэх юм.
-Хэрэглэгчдийн мэдлэг ойлголт хэр байна вэ. Мөн усан хэлбэрээр цайрыг онцолж буй нь их сонирхолтой санагдлаа. Эм бэлдмэлээр бус усаар цайрыг авах нь ямар ялгаатай вэ?
-Монголчуудын дийлэнхи нь ус уух дадал зуршил муутай. Мөн бидний хэрэглэж байгаа усны эрдэст чанар муу. Тиймээс ууж байгаа ундны усыг нь цайржуулах манай компанийн технологи монголчуудад яг цав тохирч байгаа юм. Бид цайрын давуу тал, хэрэглээг ойлгуулснаар хэрэглэгчид маань ус уух дадал зуршилтай болж байна. Нөгөөтэйгүүр үргэлж эм бэлдмэлээс цайрыг авч байгаа нь сөрөг нөлөөтэй. Эм бэлдмэл ихэнхдээ хатуу төлөвт буюу анион хэлбэрт оршдог учир хүний биед илүүдэж ихдэхээс гадна эм бэлдмэлийн сөрөг нөлөө ч гэж бий. Харин усанд агуулагдаж байгаа ион хэлбэрийн цайр нь хэзээ ч илүүдэж ихэднэ гэж байдаггүй. Энэ бол гайхамшигтай давуу тал.
- Монголчуудын дунд нийтлэг байдлаар дутагдаж байгаа эрдэс, амин дэмүүд юу байна вэ. Хүндэрвэл ямар нөхцөл байдалд хүрэх вэ?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд баталсан Ундны усны стандартын биелэлт Монгол Улсад маш муу байдалтай гарсан. Өдөр тутамд хэрэглэж байгаа ундны ус 19 нэр төрлийн ашигт эрдсээс бүрддэг ба эдгээр ашигт эрдсийн агууламж цөөрч, ашиггүй эрдсийн агууламж ихсэх үзэгдэл нь усны хатуулаг болдог. Лабораторийн шинжилгээгээр манай бүтээгдэхүүн Улаанбаатар хотын төвийн шугамын ундны усанд 14 төрлийн ашигт эрдсийн хэмжээг нэмэгдүүлж байсан. Натри, магни, манган, кали, кальци, селен, зэс, төмөр, хөнгөн цагаан мэтчилэн. Өөрөөр хэлбэл, цайртай ус зөөлөн тааламжтай амттай байна гэдэгт нь ийм учиртай. Ер нь цайр маш олон тооны бодисын солилцоо, ферментийн үйл ажиллагаанд шууд болон шууд бус замаар нөлөөлдөг. Катилазаторын зохицуулах үүрэгтэй хүний биеийн хамгийн чухал эрдэс, дархлааны болон нөхөн үржихүйн системийн суурь юм.
-Олон улс оронд COVID-19 цар тахлаар өвчилсөн хүмүүст цайрын эмчилгээ хийсэн гэж мэдээлсэн. Манай улсын Эрүүл мэндийн яамнаас ч гэсэн COVID-19 халдвараас сэргийлж дархлаа дэмжихийн тулд цайр хэрэглэхийг зөвлөж байна лээ. Тэгэхээр хүний биед яг ямар процесс явагддаг вэ
-Одоогийн байдлаар COVID-19 өвчлөлийн эсрэг дэлхий нийтээр шинж тэмдгийн эмчилгээ хийж байгаа. Вирус нь тухайн хүний дархлааны байдлаас хамаараад, хүнд хөнгөн байдлаар өвчлүүлдэг. COVID-19 халдварын үед нийтлэг тохиолдож байгаа шинж тэмдгүүд болох амт, үнэр ялгахгүй болох, толгой өвдөх, халуурах, гүйлгэх суулгах, ядрах сульдах зэрэг нь цайр дутагдлын шинж тэмдгүүдтэй давхцаж байгаа учраас дэлхий нийтээр цайрыг зөвлөж байгаа юм. Үндсэндээ дархлааны системийн суурь нь цайр болж өгч байгаа учир цайрын эмчилгээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолж зарласан.
-Энэ жил дэлхийг хамарсан цар тахлаас болоод бизнес эрхлэгчдэд багагүй сорилт учирлаа. Танай байгууллага онцгой нөхцөлд ямар бодлого зарчмаар хэрхэн ажиллав, орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?
- Дэлхийн худалдааны байгууллагын гаргасан судалгаагаар дэлхийн худалдааны хэмжээ 2008 оны эдийн засгийн хямралын үеийн түвшинд хүрээд байна. Ялангуяа тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, жижиглэн худалдааны салбарт илүүтэй хүнд тусч байна. Манай байгууллагын хувьд цэвэр усны үйлдвэрлэл, нийлүүлэлт маань “Үйл ажиллагаа нь хэвийн явагдах 13 салбарын жагсаалт” -нд багтсан учраас хөл хорионы үед зогссонгүй. Гэхдээ дэлгүүрүүд хаалттай, ихэнх нь ажиллах боломжгүй байсан учраас борлуулалтын орлого тодорхой хэмжээнд буурсан. Ямартай ч ажилчдаа цомхотгохгүйгээр цалинг нь бууруулахгүйгээр энэ үеийг давна гэдэг хатуу зарчим баримталж байгаа. Зөв талаас нь харвал энэ хямрал нэг ёсны шалгалт болж байна. Тиймээс манай байгууллага эдийн засгийн ийм хэцүү цаг үед прогрессив буюу илүү өсөх стратегийг барьж ажиллаж байна.
Мөн хэрэглэгчиддээ илүү ойр, хялбар байх дижитал шилжилт рүү онцгой анхаарч байна. Захиалга өгсөн хүмүүстээ олон төрлийн витамин, макс, ариутгагчаас бүрдсэн багц бэлэглэхээс гадна цар тахлын үед бидний төлөө нойр хоолгүй, галын шугаманд ажиллаж байгаа ХӨСҮТ –ийн эмч сувилагчид болон цагдаа хүчний 100 гаруй албан хаагчиддаа дархлааг дэмжих цайрын хүч бүтээгдэхүүнээрээ сэтгэлийн дэм үзүүллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.23 ЛХАГВА № 245, 246 (6470, 6471)