АНЭУ-аас 450 хайрцаг бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл хандивлав

2020-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгын хүрээнд Арабын нэгдсэн Эмират Улсаас коронавируст цар тахлын халдварын дэгдэлтийг хязгаарлах, тогтоон барих хариу арга хэмжээнд зориулан 450 хайрцаг бүхий, 48 тонн эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын хувцас, хэрэглэл хандивлаж байна.

Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /12.23/ Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга дэлхий даяар цар тахлын халдвар дэгдэж эхэлснээс хойших нэг жилийн хугацаанд улс орнуудын эдийн засаг, эрүүл мэндийн салбарт сөрөг өөрчлөлт гарч буй хэдий ч улс орнууд цар тахлын эсрэг вакциныг амжилттай хөгжүүлж, зах зээлд нийлүүлэх, бие биедээ буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх зэргээр олон төрлийн эерэг арга хэмжээ авч, харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгааг тэмдэглэлээ.

Тухайлбал, АНЭУ-аас Монгол Улсад хандивлаж буй эм, эмнэлгийн хэрэгсэл, амны хаалт, хамгаалалтын  хувцас, хэрэглэл нь цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдлын салбарын албан хаагчдад нэн шаардлагатай байгааг онцолж, АНЭУ-ын төр засгийн удирдлагад Монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлсэн юм.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла бин Рабия Аль-Тунэйжи АНЭУ-ын төр, засгийн удирдлагаас Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлсэн мэндчилгээг уламжлахын сацуу дэлхийн улс орнууд цар тахлын хүндрэл бэрхшээлийг харилцан ойлголцлоор даван туулж, Монгол Улс ч гэсэн цар тахлыг хяналтдаа авч чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар уулзалтын үеэр Монгол Улс дахь цар тахлын халдварын нөхцөл байдлын талаар товч танилцуулж, АНЭУ-аас хандивлаж буй тусламжийн хэрэгслийн эхний ээлжийн 150 хайрцгийг өнөөдрөөс эхлэн нэн шаардлагатай байгууллагууд, аймгуудад яаралтай хуваарилж, түгээнэ гэдгийг хэлэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 0 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 0 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17