"Эрх баригчид Үндсэн хууль зөрчсөн гэдгээ Шүүхийн хуулийн өөрчлөлтөөр зарлачихлаа"

2020-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүний өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /12.22/ хуралдаанаар хэлэлцлээ. 

Уг хуулийн төсөлд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчдийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, Ерөнхий шүүгчдийн огцруулах, УЕП, түүний орлогчийн бүрэн эрхийг дуусгавар болгох, АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийг түдгэлзүүлэх заалтыг хүчингүй болгохоор тусгасан байна. 

Хууль санаачлагчдын зүгээс уг өөрчлөлтийг оруулснаар шүүгч, шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хараат бусаар шударга ажиллах, хариуцлагын тэнцвэрт байдлыг хадгалах эрх зүйн орчин бүрдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцсэн шүүхийн багц хуулийн 2020 онд багтаан хэлэлцэн батлах үндсэн суурь тавигдана гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлэв. Тэрээр “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгч, хуулийн байгууллагын дарга нарыг чөлөөлдөг хуулийг хүчингүй болгох тухай асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан байна. Тэгвэл энэ нь МАН-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт хариуцлага тооцох ажлын эхлэл үү. Эсвэл МАН-ын бүлгийн 65 гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэдгээ Монголын ард түмэнд зарлаж байгаа юм уу. Би үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төр гэж харж байна” гэв. 

Ийнхүү байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 37 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17