Эгэл бор амьдралыг туулан байж их өндөрлөгт хүрсэн Жо.Байден

2020-12-22
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.Баасансүрэн  (Лента-ру –дахь Ксения Архиповагийн нийтлэл болон бусад мэдээнд  түшиглэн үйлдэв).

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жозеф Байден 2021 оны нэгдүгээр сарын 20-нд Цагаан ордон руу шилжин очиж, албан ёсоор  албан тушаалдаа орно. Тэрээр 18-р зууны үед англичууд олноор шинэ тив рүү нүүдэллэх  үед тэдний нэг болж  Америк руу  ирсэн Ирландын католикуудын удмын хүн юм. Пенсильвани мужийн Скрантон хэмээх жижиг хотод Жо.Байден 1942 онд төрсөн. Эцэг Жозеф Робинетт Байданд нэлээд хөрөнгө өвлөгдөж ирсэн ч идэр залуудаа  тансаг усан онгоц  (яхт), үнэтэй, гоё ганган  машинд хамгаа үрж дуусгажээ. Дөрвөн хүүхэдтэй тэрээр хуучин машин борлуулах газар худалдагчаар ажиллан  ахуй амьдралаа залгуулдаг болжээ. Энэ айлын хамгийн том  хүү Жо Байден  хагас сайнд худалдагч ааваасаа  тансаг машин гуйн авч ангийнхандаа гайхуулан давхидаг байж. Өнгө нь солигддог шинэлэг кабриолет  өмсөж явдаг тэрээр өөртөө тохируулан аятайхан хувцасладаг дэгжин залуу төдийгүй, сэргэлэн цовоо, авхаалжтай  нэгэн байсан гэж нэг ангид  сурч байсан найз нь Жо Байдены  талаар хуучилсан байдаг. Ахлах ангид сурч байхаасаа ажил хийж мөнгө олдог болжээ. Чингээд  хүсэл эрмэлзэлдээ  хөтлөгдсөн Жо Байден  орон сууцны ипотекийн зээл зориглон авснаар  ашиг орлоготой амьдрах эхлэлээ тавьжээ. 1974 онд Делавэр мужийн Дү Понтод 185 мянган ам. доллараар авсан анхны байшинд Жо.Байден  засвар хийгээд 1.6 сая ам.доллараар хэсэг хугацааны дараа зарж чаджээ. 20 настайгаасаа  үл хөдлөхөөр занималдаж, худалдан авсан орд харш,  орон сууцаа засварлан хэд нугалан эргүүлэн зардаг болсноор амьдрал нь өөдөлжээ. Forbes ( дэлхийн чинээлэг хүмүүсийн  өв хөрөнгийн судалгаа хийдэг ) -ын саяханы мэдээгээр бол тэрээр  9 сая ам.долларын өв хөрөнгөтэй нэгэн ажээ.

Далайн эрэг дээр үр хүүхэд, ач гучаараа бужигнах бололцоотой томоохон харштай  болох л эхнэр Жилла бид хоёрын насан туршийн мөрөөдөл байсан бөгөөд энэ зорилгодоо хүрлээ гэж Делавэр мужийн Рехобот гэх наран шарлагын газрын дэргэдэх нэгэн  зуны вилла-г  Ж. Байдан 2017 онд  худалдан авах үеэрээ  сэтгэл өег өгүүлж байсан нь гурван жилийн тэртээх юм. 2017 онд АНУ-ын Дэд ерөнхийлөгчээс буумагцаа худалдан авсан Атландын далай руу харсан гурван давхар энэ шилтгээн нь  унтлагын зургаан өрөө, хэд хэдэн террасс, тагт, байрны арын хашаа дахь зоогийн том өргөө  болон  доторлогыг нь  нь зуны стилиэр  чимэглэсэн модон балк бүхий  уг энэ шилтгээнн  1.9 сая. доллараар тухайн үедээ үнэлгээтэй байж.

Делавэр мужийн Виллэнгтоны хажууд Ж. Байдангийнхан  2.9 сая ам.долларын өртөг бүхий бас нэг ногоон Вилла (Green villa) гэх тансаг  ордонтой бөгөөд энэ нь тэдний үндсэн сууц нь юм. Ж.Байден 1996 онд  350 мянган ам.доллараар тэндэхийн нуурын дэргэд газар худалдан авч  636 м.кв талбай бүхий уг байшинг барьсан бөгөөд түүнийгээ өөрийг нь  хамгаалдаг нууц албаныханд  сарын 22  мянган ам.доллараар хөлслүүлж иржээ. Гэтэл  том хүү Бо-гоо тархины хавдараар өвчлөхөд  эмчилгээнд нь зориулан байраа худалдахаар шийдээд байв. Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Обама дэд ерөнхийлөгчийнхөө энэ шийдврийг болиулж,  шаардлагатай  мөнгийг нь Ж.Байденд зээлдүүлж байж.

АНУ-ын ХМХ-үүдээр нэг бүр нь 3-7.5 сая ам.долларын өртөг бүхий дөрвөн орд харштай хэмээн  Жо. Байденг бичиж ирсэн ч  үнэндээ дээрхи хоёр  харштэй  аж. Вашингтоноос холгүй орших Виржина мужийн Дү Понт  Грийнвилла-д байх таван сая ам.долларын өртөг бүхий  унтлагын таван  өрөө, есөн ванн, жорлон, тамирын заал, сауна болон 20 машины зогсоол бүхий гаражтай харшийг нь Ж.Байденгийнх гэж бичдэг ч үнэндээ  сарын 19.7 мянган ам.доллараар  тэднийхэн хөлслөж ирсэн юм. Энэ нь Роналд Рейганг АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед  Төрийн нарийн  буюу ГХ-ийн сайд нь байсан Александр Хэйгийнхэний үр садын орд харш   бөлгөө.

Ж.Байденд  авто ослоор эхнэр болон охиноо  алдаж, нялх хоёр өнчин хүүхэдтэй хоцроод байсан  хүнд үе  байсан. Зул сарын баярт бэлдэн гацуур мод авахаар Байдены анхны эхнэр  жил гаруйтай охин, хоёр настай хүү Хантер, гурван настай том хүү Бо нартайгаа машинтай явж байхад нь ачааны машин хурдтай ирж мөргөснөөс болж  ээж охин хоёр тэр дороо өөд болж, хоёр хүү нь хүнд гэмтсэн ч амьд үлджээ. Энэ их гаслан зовлонд унаж, сэтгэлийн тэнхээ алдарсан Ж.Байден  хутгалуулж амиа золихоор шийдэж  архичдын орогнож, зодолддог газраар харанхуй шөнөөр тэнүүчлэх болжээ. Ийнхүү ядарч яваа ахыгаа өрөвдсөн дүү нь  Байденг  Жиллитэй танилцуулснаар түүний амьдралд эргэлт гарчээ. Тэд ийнхүү танилцах үед  Жо  33 настай байж. Жилли чингээд өөрийн хүүхдүүдээс  өөрцгүйгээр Байдены хөвгүүдэд хандаж,  өсгөж торинуулах болжээ.Хүүхдүүд ч төдөлгүй ээжээ гэж өөриймсөг хандах болж.

Ж.Байден Жилли хоёр хуримласнаас хойш дөрвөн жилийн дараа охин Эшли нь төржээ. Эшли  шилжилтийн  насандаа  ээжтэйгээ ам зөрөх, наркотикийн төрөл сонирхох  зэргээр нэлээд адармаатай, ярвигтай хүүхэд байсан аж. Эшли Чикагогийн цагдаа нартай муудалцаж тэднийг  ам хэлээр доромжилж, заналхийлсэн хэргээр баривчлагдаж байж. Хожим нь Эшли ухаан сууж,  Livelihood  хэмээх моданы бренд  санаачилан амжилт олж байв. Үүний хажуугаар олон нийт, нийгмийн  ажилд идэвхтэй оролцдог болж. Католик шашины тууштай сүсэгтэн тэрээр Ромын пап Францискаг  АНУ-д  ирэхэд  аавыгаа дагуулан  зориуд  очиж түүнд бараалхан, адис авч байжээ. Өөрөөсөө 14 ах  агаад иудеи шашинтан Говард Крейнтай тэрээр хуримласан бөлгөө. Нөхөр Г.Крейн нь нүүрний гоо заслын мэс ажилбарын мастер юм байна.

Хоёрдахь эхнэр Жилли нь Ж.Байдены  бүх санаачлага, эхлэлийг нь хөхиүлэн дэмждэг цуцалтгүй хамтран зүтгэгч нь. Их сургуульд сурч байхаасаа  л  Байденыг сонгуульд орж ялалт байгуулахад эхнэр Жилли их үүрэг гүйцэтгэж байж.  Ж.Байдены үр хүүхдүүдийг нь  өсгөж, хөл дээр нь босгосон   тэрээр өнөөдөр ач зээ нарыг нь өсгөж хүмүүжүүлэх их ажилд оролцохын хажуугаар   саяхны сонгуулийн үеэр тойргуудаар нөхрийнхөө хамт явж сонгогч нартай уулзаж, чаддаг бүхнээ хийж чардайж явжээ. Тэрээр дунд сургууль болон дээд сургуульд Англи хэл, түүх заахын сацуу мастер болон дэд докторын зэрэг  хамгаалж амжсан . Цагаан ордонд очсоныхоо дараа ч энэ ажлаа үргэлжлүүлж хийх эрмэлзэлтэй явна.

Байдены том хүү Бо Байдены  16 настай охин Натали, ээж  Хэйли Оливер нарын ярьснаар “Жилли бол ер бусын эмээ. Өглөө бүр  гүйж заншсан тэрээр замд нь таарсан үхсэн могойг  цүнхэлж ирээд манийг айлгаж саваагүйтэх  жишээний  сахилгагүйтэх дуртай  ээж дээ” гэж хошигносон удаатай. 

2015 онд Байденыханыг бас нэг том гай дайрсан юм.  Түүний  том хүү Бо Байден 46 насандаа тархины хавдраар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Уй гашууд автсан эцэг нь 2016 оны сонгуульд өрсөлдөхөө  азнаж байлаа. Талийгаач хүү Бо нь Натали,  Роберт гэсэн охин, хүү хоёртой. Иракийн дайнд оролцож явсан ахмад дайчин Бо бол  нэр төртэй шүүгч төдийгүй Делавер мужийн гол прокурор  байж эцгийнхээ хайрыг булаасан,  бахархал нь байлаа.

Харин удаах хүү Хантер нь хар тамхи, архины асуудалд орооцолдсоноосоо болж АНУ-ын тэнгисийн цэргийн  бэлтгэл офицероос чөлөөлөгдөж байлаа. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн компанит ажлын үеэр Ж.Байдены гэр бүлийнхэн түүний дотор Хантер  ХМХ-ээр цөөнгүй удаа балбуулж байлаа. Тухайлбал, Украины нефть-хийн компанийн захиралуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж байсан тэрээр туршлаггүйтэн их хэмжээний мөнгө  авсан хэрэгт өртөж, аавынхаа чихийг нэлээд  халууцуулсан.Ахыгаа нас барснаас хойш хэсэг хугацааны дараа Бо-гийн  бэлэвсэн эхнэр Халли Оливертой уулзан учрах болсон нь ил болж, дуулианд  өртөж, америкийн олон нийтийн дунд янз бүрээр хэлэгдэж байсан удаатай.  Ах, нөхрөө алдсан тэд  учирсан зовлонгоо нэмэглэсэн үйлдэл хэмээн эцэг Ж.Байден, эх Жилл нар ойлгож байлаа.  Энэ тухайгаа хожим  Хантер өгүүлэхдээ  "Халли бид хоёр нэгэн ижил зовлонд унаад  байсан нь бид өөр хоорондоо  ойртсон байж" хэмээжээ. Гэвч тэдний  дотносол  нэг их удаан үргэлжилсэнгүй. Хантер өөр хүүхэнтэй орооцолдсон нь ил болсон бөгөөд нөгөөх нь хүүхэд төрүүлэхэд  эцэг нь өөрөө болохоо Хантер хүлээн зөвшөөрч,  тэтгэлэг төлж ирсэн ажгуу.  Хантер ӨАБНУ-ын кино найруулагч Мелиссе Койентой  2019 онд  гэрлэж, энэ оны гуравдугаар сард  хүүтэй болжээ.

Чингээд Ж.Байден долоон ач, зээгийн  өвөө болоод байна.  Хантер анхны эхнэрээсээ гурван хүүхэдтэй. 26 настай охин Наоми (Ж.Байдены анхны эхнэрийн хамт авто ослоор өөд болсон охины  дурсгалд зориулан Наоми нэр өгчээ) нь Колумбийн их сургуулийн хуулийн ангид оюутан.  Түүний дүү болох Хантерийн бас нэг охин Финнеган ( Ж.Байдены ээжийн  дурсгалд зориулан түүний нэрийг авсан) нь Пенсильваны их сургуульд оюутан. Хантерийн гуравдугаар охин Мейси өнгөрсөн жил дунд сургууль дүүргэсэн бөгөөд  Барак Обамагийн охин Сашатай сагс тоглох дуртай гэнэ.

Улс төрд ороод  44 дэх жилээ үзэж, 80 дөхөж  яваа Ж.Байденг нөхөд нь  “Дунд зиндааны удмын  Жо“ хэмээн өргөмжилдөг  бол “АНУ-ын Конгрессийн хамгийн ядуу бүлгийнхэний төлөөлөгчийн нэг” гэж  өөрөө  цохон хэлэх дуртай. Хэдий тийм ч Америкийн  дээд зиндаанд  алгуур боловч  түрэн  орж ирж чадсан хатуу самрын нэг  бол Ж.Байден яах аргагүй мөн. Тэрээр Дэд ерөнхийлөгч байхдаа жилдээ 200 мянган ам.долларын цалин авч байсан  ба хожим нь АНУ-аар хөндлөн гулд явж,  их сургууль,олон  газарт лекц уншихийн зэрэгцээ  эхнэрийн  хамтаар олон ном гарган жил ирэх тутам хөрөнгөө нь арвижуулж чадаж байгаа сүрхий сүйхээтэй хүн. Тэрээр  АНУ-ын Дэд ерөнхийлөгч байхдаа  2011 оны наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад айлчлан ирж  Ерөнхий сайд С.Батболдтой албан ёсны хэлэлцээ хийж байсан.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22