С.Ганбаатар: Оюутолгойн орлогоор монголчуудыг вакцинжуулах боломж байна

2020-12-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /12.21/ Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Аюулт цар тахал Монгол оронд нүүрлээд байна. Энэ үед компаниуд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Эрдэнэт, Тавантойлгой зэрэг компаниуд Монголын айл өрх бүрийн дулаан, цахилгаан, усны төлбөрийг хариуцаж байна. Харин Монгол орноос жилдээ хоёр тэрбум орчим долларын орлого олдог Оюутолгой нийгмийн хариуцлагаа үүрэх хэрэгтэй гэдгийг уриалж байна. COVID-19-ийн эсрэг вакцинд ард түмэн бүгд хамрагдаж чадахгүй.

Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагуудаас хандив гуйж байгаа. Төсөвт 50 тэрбум төгрөг тусгасан, тусгаагүй, малын болон хүний вакцин гэж маргасаар байна. Оюутолгойн нэг сарын орлогоор нийт Монголчуудыг вакцинжуулах боломж  байна. 

Монголын нийт иргэдийг вакцинжуулах аяныг Эрдэнэтээс дөрөв дахин том Оюутолгой нэг сарны орлогоор зохион байгуулаач гэж уриалах гэсэн юм. Энэхүү уриалгыг иргэд, УИХ-ын гишүүд дэмжиж бодит болгоно гэдэгт итгэж байна. 

Монголын ард түмний баялгаар орлого олж байгаа Оюутолгой компани заавал ингэж уриалуулахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлага гаргах боломжтой байсан. Засгийн газар энэ асуудлыг ярьж, шийдэх боломжтой. Тамга тэмдэгтэй уриалгаа Оюутолгой компанид явуулсан. 

Дэлхийн хэмжээний чанартай вакцинаар ард түмнийг бүгдийг нь хангахад 150 сая долларын тооцоо гарч байгаа. Энэ судалгааг УОК-ын дэргэдэх гамшиг судлалын хүрээлэнгээс авсан" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 48 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 48 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17