Борис Жонсон: Вирусын шинэ хувилбар 70 хувийн хурдацтай тархах магадлалтай

2020-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Их Британи улсад коронавирусын шинэ төрлийн вирус тархаж, эх үүсвэрийг тогтоохоор судалж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Вирусын эх үүсвэрийг илрүүлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Британийн эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа юм.Энэ шинэ хувилбарын вирус тус улсад хурдацтай тархаж байгаагаас хөл хориогоо чангаруулж байгаагаа Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдлээ. Тус улсын дөрвөн мужид ажилдаа явахаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй, олон нийтийн газар нэгээс олон хүнтэй уулзахыг хориглолоо. Энэ хориг хоёр долоо хоногийн турш үргэлжилнэ.

Энэ талаар Ерөнхий сайд Борис Жонсон “Хөл хориог чангаруулсан мэдээ сайхан санагдахгүй ч үүнээс өөр сонголт байсангүй. Вирус хэлбэрээ өөрчилж байхад бид ч тэмцэх арга барилаа өөрчлөх ёстой. Вакцин гарсан учир Улаан өндөгний баяр гэхэд бүх зүйл өөрчлөгдөнө. Тиймээс Зул сарын баярын өдрүүдээр муж хооронд аялж, нэг нэгнийдээ зочлохгүй байх шаардлагатай. Вирусын шинэ хувилбар нь өмнөхөөсөө 70 хувийн хурдацтай тархаж магадгүй” гэж ярилаа.

Эрдэмтэн, судлаачид ч вирус мутацид орж, нөхцөл байдал муудах төлөвтэй ч вакцинд найдаж байгаа хэмээн мэдэгджээ. Тус улс хоёр долоо хоногийн хугацаанд 350 мянган хүнийг цар тахлын эсрэг “Pfizer” вакцинд хамруулжээ. Ирэх долоо хоногт Оксфордын их сургуулийн туршиж байгаа хоёр дахь вакцинд зөвшөөрөл олгох талаар хэлэлцэх аж. Зөвшөөрөл олговол хоёр долоо хоногт хоёр сая хүн вакцинд хамрагдах боломжтой юм.

Эх сурвалж:BBC

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 55 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 56 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17