БЗД-ийн эмнэлэг нь COVID-19-ийн шинэ голомтоор бүртгэгдсэн тул  иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав

2020-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр /12.19/ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг нь COVID-19-ийн  халдварын шинэ голомтоор бүртгэгдсэн тул  иргэдийг сонор сэрэмжээ алдаж болохгүйг анхааруулав. Цар тахал дотоодод батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнээс халдвар авсан нь түгээмэл байгаа тул хүн бүр эрүүл ахуйн дэглэмийг мөрдөхийг зөвлөлөө. Мөн ахмад настнуудыг аль болох гэрээсээ гарахгүй байхыг сануулсан юм.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар "Дүүргийн эмнэлэгт халдвар гарсан ч Баянзүрх дүүргийн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ хаанаас авах вэ гэдэгт санаа зоволтгүй, бид зохицуулалт хийж байна. Дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойш Нийслэлийн онцгой комиссоос одоогийн байдлаар давхардсан тоогоор 250 мянган иргэнд шинжилгээ хийсэн. Халдварын эрсдэл өндөр үед гадуур их явах нь сайн зүйл биш. Манай улс хөл хөдөлгөөнийг хязгаарласнаар халдварын голомтыг бариад байсан. Баянзүрх дүүргийн эмнэлэгт батлагдсан иргэдийн ойрын хавьтлуудыг шинжилгээнд бүрэн хамруулсан. Дам хавьтал болох 1000 гаруй хүнээс шинжилгээ авч байна. Өнөөдөр, маргаашдаа дам хавьтлуудаас шинжилгээ авч дуусгана. Иргэд хөдөлгөөнөө багасгаж, аль болох олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй" гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 53 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 53 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17