В.Путин: Хэрэв бид Навальныйг алахыг хүссэн бол бүр “цааш харуулах” байсан

2020-12-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн төгсгөлд хийдэг уламжлалт хэвлэлийн хурлаа өчигдөр (2020.12.17) хийлээ. Цар тахлын улмаас энэ жил хэвлэлийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Сэтгүүлчид түүнтэй дүрс бичлэгээр холбогдсон хурал дөрвөн цаг гаруй үргэлжилсэн.

Энэ үеэрээ сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг Берлинд эмчлүүлж байхдаа АНУ-ын тусгай албаныхны дэмжлэгийг авч байна хэмээн буруутгахын сацуу Оросын тусгай албаныхан түүнийг алахыг хүссэн бол бүгдийг дуусгах байсан гэж мэдэгдэв.Оросын Холбооны аюулгүй байдлын албаныхан Навальныйг жилийн турш дагасан гэсэн нотолгоог олж илрүүлсэн “Bellingcat” болон “CNN” сувгуудын эрэн сурвалжлах багийнхны асуултад дээрх хариултыг өгчээ.

Хэргийг эргэн сануулвал, Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный наймдугаар сард Сибирь рүү нисч явахдаа нисэх онгоцонд ухаан алдаж, Томск хотын эмнэлэгт хүргэгдсэн юм. Удалгүй Германы нийслэл Берлин хотын Шарите эмнэлэг рүү шилжин хэвтсэн. Германы эмч мэргэжилтнүүдийн мэдээлснээр Навальный “новичок” гэх химийн бодист хордож ухаан алдсан. Кремлийн зүгээс түүнийг хордсон  хэрэгт холбоогүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм.

Харин АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч “ОХУ-ын ичгүүргүй, худал мэдээлэл ялангуяа Навальныйг хордуулсан хэргийг өөр зүгт шилжүүлэх гэж байгаа нь тэднийг энэ гэмт хэрэгт хүлээх хариуцлагаас мулталж чадахгүй. Орос өмнө нь сөрөг хүчний гишүүд болон үзэл бодлын зөрчилтэй байдаг хүмүүсийг химийн бодисоор хордуулж байсан. Сөрөг хүчнийхэндээ цохилт өгөх гэсэн Оросын эрх баригчдын оролдлогууд АНУ-ыг түгшээж байна. Өөртөө итгэлтэй удирдагчид өрсөлдөгчдийн дуу хоолойноос айдаггүй” гэсэн хариу өгчээ.

Эх сурвалж:CNN

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 18 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 19 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 38 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 58 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 58 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18