А.Амбасэлмаа:Эмнэлэгт ямар хүнээс халдвар эхэлж гарсныг ёс зүйн хувьд хэлэх боломжгүй

2020-12-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийг шинэ голомт гэж үзэх үү?. Ямар хүнээс халдвар анх илэрсэн юм бэ?

- Ямар хүнээс халдвар эхэлж гарсныг ёс зүйн хувьд хэлэх боломжгүй. Учир нь өвчтөнүүд эргээд бидэнд гомдол гаргахаас гадна тухайн хүнийг ах, дүү төрөл төрөгсөд нь гадуурхах зэрэг олон асуудал гардгийг ойлгохыг хүсье. Халдварын эхний тохиолдол нь урьд нь өвчлөл бүртгэгдэж байсан төмөр замын хэсгээс ч улбаатай байх эрсдэлтэй. Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй. Халдварыг хаанаас авсныг хэлэх нь хүн хоорондын харилцаанд нөлөөлж, үүнээс болж өвчтөнүүд сэтгэл санаагаар унаж, даралт нь ихсэх тохиолдол гарч байна. Тиймээс голомт бүртгэгдсэн бүс нутгаас өвчлөл гарсан гэдгийг нь хэлж байгаа. Бид халдварын голомтыг олж чадахгүй байгаадаа биш. Үргэлжлүүлэн судалж байгаа.

-Шинээр илэрсэн 18 тохиолдлын хэд нь эмнэлэгт хэвтэж байсан бэ. Халдвар авсан хүмүүс бүгд эмнэлэгт байсан гэсэн үг үү?

-Баянзүрх дүүргийн эмнэлэгт 18 тохиолдол нэмж илэрснээр тухайн эмнэлэгт батлагдсан тохиолдол нийтдээ 20 болж байна. Тэдгээр хүнийг эмнэлэг доторх халдвар гэж үзнэ. Учир нь халдвар авсан өвчтөнүүд халдварыг гадагш тараагаагүй.Өөрөөр хэлбэл, эмнэлэгт хэвтэхдээ түргэвчилсэн болон PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Тэр үед нь вирус ялгараагүй, нууц үеийн хугацаандаа байсан тул гадагш тараагаагүй гэсэн үг.Харин эмнэлэгт хэвтээд 5-6 хоносных нь дараа коронавирус гадагшилж, ойр орчимд байсан хүмүүстээ халдвар тараасан гэж үзнэ.Шинээр илэрсэн 18 тохиолдол нь эмнэлгийн гурван ажилтан, гурван сахиур, 12 өвчтөн байна.

-Бүх хавьтлуудыг нь тусгаарлаж чадсан уу?

-Бид эхний голомтын хүрээгээ тогтоосон. Гэхдээ үргэлжлүүлэн судална. Үлдсэн хүн бүрийн ар гэр, уулзсан, эргэсэн гээд бүх хүмүүсийг судалж байна. Тус эмнэлгийн хавьтал гэж үзсэн нийт 645 хүн бий. Тэдгээр хүн дээр хавьтлууд нэмэгдэх ч боломжтой.  

-Тус эмнэлгээс анх халдвартай нь батлагдсан хоёр хүний нэг нь эмнэлгээс гарсан байхад нь олж авсан гэж өмнө нь хэлж байсан. Тухайн иргэн эмнэлгээс гарсан үед нь халдвар тараагүй гэсэн үг үү?

-Арванхоёрдугаар сарын 15-нд нэг хүн эмнэлгээс гарсан гэж хэлсэн. Тухайн хүн тэр өдрөө хувийн унаагаараа гэртээ очсон байсныг гэр бүлийн таван хүний хамт авчирч тусгаарлан шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Эмнэлгээс гарсан өвчтөн тухайн өдөр гадагш гарч, өөр хүнтэй уулзаагүй байсан.Шинээр илэрсэн тохиолдлууд арванхоёрдугаар сарын 9-нд эмнэлэгт хэвтээд 15-ны шинжилгээгээр коронавирус илэрсэн тул илрэхээс өмнөх 8-9 хоногт уулзсан хүмүүсийг олж тусгаарлана.Өвчтөнүүд маань хавьтлаа мартаж санах асуудал гарч байгаа тул өргөн хүрээтэй хавьтлыг илрүүлэх ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 55 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 56 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17