15 мянга гаруй төмөр замчин шинжилгээнд хамрагджээ

2020-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

2020.12.17

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өнөөдөр цахимаар боллоо.  

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр “Өчигдрийн байдлаар Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 950 хүн нь хамрагдлаа. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар зургаан хүн хамрагдаагүй байна. Замын хэмжээнд ажлын байр, ачаа, сэлгээний зүтгүүр, галт тэрэгт ариутгал халдваргүйжүүлэлт журмын дагуу хийгдсэн” гэж танилцуулав.

Шуурхай бүлгийн 26 удаагийн хурлаас өгсөн 236 үүрэг, даалгавраас 230 нь 100 хувийн биелэлттэй, зургаа нь 70 хувийн биелэлттэй байгаа ажээ.

Өнөөдрийн шуурхай бүлгийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ:

-Эрээн өртөөнд буулгалт удааширснаас вагоны хүрэлцээ багасаж байгаа асуудлыг холбогдох төрийн байгууллагуудаар дамжуулж БНХАУ-ын талд хүргүүлэх,

-Төмөр замын ажилчид тусгаарлалтад орсон, тусгаарлалтаас гарах хугацааны талаар судалгаа гаргаж танилцуулах,

үхбаатар өртөөнөөс зөөвөрлөлтийн зүтгүүрийн бригад ажиллах түр журмыг яаралтай батлуулах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 50 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17