Уран зохиол судлаач Г.Галбаярын онцлох 10 эшлэл

2020-12-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.Оюун

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Уран зохиол судлаач Г.Галбаярыг урьсан. Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.

-Уран зохиол бол өнгөн талаас нь өнгөц харахад бас бодоход их энгийн зүйл. Харамсалтай нь ихэнх уншигч уран зохиолыг энгийн зүйл гэж ойлгодог ч дотоод мөн чанар дахь нарийн чинад зүйлсийг нь төдий л ухаардаггүй.

-Зохиолч гэж хэн бэ гэдгийг сүүлийн үед баруун европ болон Америкийн уран зохиолын сургалт, судалгааны томоохон төвүүдийн профессорууд эрчим энерги, удамшил хувьслын үүднээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй тайлж тайлбарлах болж. Тэд зохиолч гэж хэн бэ гэдгийг удамшлын мөн чанар, эрчим энергийн хуулиар тайлбарлах ч үр дүн нь эртний хүмүүсийн ухаарч байсантай нэгэн адилаар байгаль ертөнцийн ч юм уу, нийгэм цаг үеийн захиалгаар төрсөн энгийн хүнээс өөр нэгэн гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрсөөр.

-Уран зохиол гэдэг хэн дуртай хүний хүссэн цагтаа бичдэг бичвэр биш. Энэ бол улс үндэстний бүр том зургаараа бол энэ цэнхэр гаригийн хүн зоны аж амьдрал, оюун сэтгэлгээний охь дээжийн их хуримтлалын тэсрэлтээс үүссэн их ухаарал, их сургамж, их ярууслын төгс илэрхийлэл. Уран зохиол төрмөл бус заяамал шинжтэй тул туурвисан улс үндэстнийхээ оюун сэтгэлгээний үнэт шинжийг тодорхой хэмжээгээр өөртөө хадгалдаг.

-Уран зохиол хүнийг өөрийг нь өөрт нь нээж өгөх, хүнийг зөв төлөвшүүлэх үүрэгтэй. Энэ бүхний эцэст нэг зүйл хэлэхэд зохиол бичих бол энэ ертөнцийн хамгийн хэцүү ажил.

-Нийгэм, цаг үе оюун санааныхаа хөтөч болох зохиолчоо дагуулж ирдэг тул өөрийнхөө хамгийн зөв зам мөр, хөгжил дэвшлийн цаашдын гарц гаргалгааг төрүүлсэн зохиолчийнхоо зохиолд л илэрхийлж таарна. Тиймээс аливаа нийгмийн хөгжлийн зөв зам мөрийг улстөрчдийн шийдэл юм уу эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээнээс хайхаас илүүтэй өөрийнх нь цаг үеийн жинхэнэ зохиолчийн зохиол бүтээлээс хайх нь хамгийн үр дүнтэй гэх үзэл ч бий.

-Өнөөгийн нийгмийн хөгжил дэвшил, ирээдүйн замналд энэ цагийн буюу 1990-ээд оноос хойшх гол зохиолчдын зохиол бүтээлд ямар гарц гаргалгаа, шийдэл байгааг судлан шинжилж, ашиглаж болох зүйлд нь ашиглаж, хэрэгжүүлэх зүйлсийг нь хэрэгжүүлээд явж болно. Үүнд төрийн алсын хараатай цогц бодлого, мань мэтийн судлаач нэртнүүдийн сэтгэл, хөдөлмөр аль аль нь дутаад байх шиг байна.

-Хэдэн мянган жилийн өмнө туурвисан зохиолыг өнөөгийн хүмүүс уншаад бишрэн хүндэтгэдэг. Тэр зохиолыг 1000 жилийн өмнөх уншигчдын уншиж ухаарч байснаас шал өөр зүйлийг буюу өнөөгийн хөгжил дэвшил, ухаарал бодролын үүднээсээ цоо шинийг олж хараад тэндээс өөрийгөө болон өрөөлийг тольддог. Өөрөөр хэлбэл, уран зохиол бол хүний оюун ухааныг урин дуудаж, ховсдоод, түүнийг тэтгэх хамгийн хүчтэй амин дэм.

-Улс үндэстний нийтийн боловсрол буюу шат шатны сургалт дахь уран зохиолын хичээлд төр урт хугацааны тогтолцоотой бодлого баримтлах ёстой. Дэлхий нийтийн жишиг ч ийм.

-Уран зохиолын хичээл аль ч улсын сургалтад онцгой чухал ач холбогдолтой. Зөв сайн хүн болоогүй хүүхдэд ямар ч сайн боловсрол эзэмшүүлээд үр дүн гарахгүй. Харин ч муу сөрөг үр дүн л гарах байх. Манайд сүүлийн үед яг ийм байна.

-Монголын төр нэн даруй боловсролоо бизнес гэж үзэхээ больж, сонгодог утгаар нь хөгжүүлэх цаг нь болсон байна. Энэ өөрчлөлтийнхөө үеэр уран зохиолын хичээлийн гүйцэтгэх үүргийг байх ёстой байранд нь тавих байх гэж найдаж байна.   

 

Эх сурвалж www.polit.mn

 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 50 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 51 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17