Бүгд найрамдах намын сенатч Митч Макконнелл Байденд баяр хүргэлээ

2020-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Бүгд найрамдах намын тэргүүлэх гишүүн, Сенатын олонхийн бүлгийн дарга Митч Макконнелл сонгуульд ялалт байгуулсан Жо Байденд өнөөдөр баяр хүргэлээ. Сонгуулийн хороо төлөөлөн сонгогчдийн саналыг хурааж Жо Байден 306, Трамп 232 санал авсныг зарласны дараа сенатч Макконнелл Байденд баяр хүргэжээ.

Тэрээр “Өөр үр дүн хүлээж байсан боловч Сонгуулийн хороо дүнгээ зарлалаа. Тиймээс би ерөнхийлөгчөөр сонгогдсон Байденд өнөөдөр баяр хүргэхийг хүсч байна. Камала Харрис анхны эмэгтэй дэд ерөнхийлөгч болсон нь манай үндэстний бахархал юм” гэж ярьжээ. Үүний дараа Байден утсаар  түүн рүү залгаж, баярласнаа илэрхийлээд удахгүй хамтарч ажиллана гэж хэлжээ.

Мөн дэд ерөнхийлөгч Камала Харрис ABC News”-д өгсөн ярилцлагадаа “Макконнелл баяр хүргэсэн нь сайн хэрэг. Эрт ингэж болох байсан боловч баяр хүргэсэн нь чухал. Хамтдаа урагшилъя. Нийтийн зорилгыг биелүүлэхийн төлөө хичээцгээе” гэж ярьжээ. Харин ерөнхийлөгч Трамп саналыг залилсан хэмээн үзэж, ялалтыг нь хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна.

Нэгдүгээр сарын 5-нд болох хоёрдугаар тойргийн сонгуулийн сенатын хоёр суудал танхимыг аль нам удирдахыг шийднэ. Төлөөлөгчдийн танхимыг Ардчилсан нам удирдах нь тодорхой болсон юм.

Эх сурвалж:BBC

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 12 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 14 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

4 цаг 26 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

5 цаг 32 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

5 цаг 34 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 52 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 52 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18