Б.Пүрэвдорж: Тэтгэвэр тогтоохдоо сүүлийн долоон жилээр тооцдог болсон нь буруу

2020-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр /12.16/ мэдээлэл хийлээ. Тэрээр, иргэдийн зүгээс Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох хуульд өөрчлөлт оруулж, тэтгэвэр тогтоохдоо сүүлийн таван жилээр боддог байсныг 2019 онд өөрчилж, сүүлийн долоон жилээр тооцдог болсон. Энэ нь бидний төлсөн татварыг шударга бусаар тооцож байна гэсэн санал гаргасан. Үүний дагуу УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төсөлд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Бодит амьдрал дээр ийм өндөр цалин авдаг хүмүүс ховор байгаа. Тиймээс статистикийн газраас гаргасан дундаж цалинг 80-140 мянган төгрөгөөр бага тэтгэвэр авч байна гэсэн тооцоолол гарсан. Иргэд сүүлийн таван жил илүү өндөр цалин авч, нийгмийн даатгал өндөр төлсөн учраас долоон жилийн дундаж болгосон нь буруу гэж үзэж байгаа юм. Тиймээс энэ хуулийн өөрчлөлтөөр сүүлийн таван жилийн цалингаар тооцвол нэг хүн дунджаар 100 мянган төгрөгөөр илүү тэтгэвэр авах боломж үүснэ гэж үзсэн. Тиймээс эрх баригч нам өөрийнхөө хуримтлуулсан мөнгийг илүү боломжтойгоор тэтгэвэр авах боломж үүсгэхийг дэмжинэ гэж үзэж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 42 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17