Н.Энхтайван сайд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй ярилцжээ

2020-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Гадаад харилцааны cайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И-тэй өчигдөр /11.15/ утсаар ярив.

Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа COVID-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй өрнөж, өндөр түвшний айлчлал, хамтын ажиллагааны механизмуудын уулзалтыг хэрэгжүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Цаашид COVID-19-ийн халдвар хоёр улсын хооронд дамжаагүй амжилтыг бататгахын төлөө халдвараас сэргийлэх хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, эмчилгээ, оношилгооны чиглэлийн мэдээлэл солилцоог нэмэгдүүлэхээ нотлов.

Гадаад харилцааны сайд нар халдварт өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил өндөр ач холбогдол өгөхийн сацуу худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн явуулах, эрчимжүүлэх нь цар тахлыг даван туулахад чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэж, хоёр улсын хилийн боомтуудын үйл ажиллагааг жигдрүүлэх замаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, түүний дотор уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдаанд цар тахлын улмаас учирч буй саад тотгорыг арилгах чиглэлээр хоёр талын мэдээлэл солилцоог нэмэгдүүлж, уялдаатай арга хэмжээ авч ажиллахаа илэрхийлэв.

Эх сурвалж:www.polit.mn

Ковидын загалмайлсан орноос дэлхий жийрхэж байхад манайх ах дүү болох гэж зүтгэж сайдтай нь ярилцсан юм биздээ
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

8 цаг 55 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

8 цаг 56 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17