Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газраас “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд 3 үндсэн зорилтын хүрээнд олон 10 ажил хийж хэрэгжүүлсний дотор Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд чиглэсэн танхимын болон цахим сургалтуудыгүе шаттайгаар зохион байгууллаа.
3.2.2 Нийслэлийн дэд төвүүдэд үйлдвэрийн тэргүүлэх чиглэлээр тусгай бүс бий болгон, кластераар хөгжүүлж, байгаль орчинд ээлтэй, экспортын баримжаатай, жижиг дунд үйлдвэрлэлийн тусгай бүс байгуулах;
Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтээн байгуулалтын ажил дуусч, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төвийг нээж, үйл ажиллагааг эхлүүлсэн.
Сэлбэ бизнес инкубатор төвийг барьж байгуулах ажил дуусч, хүлээн авах ажил хийгдэж байна. Дэд төвүүдийг түшиглэн тусгай бүсийг байгуулах зураг төслийн ажлын даалгаварыг боловсруулаад байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 81 дүгээр тогтоол, НЗД-ын 2020 оны А/767 дугаар захирамжаар 100 айлд төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг Налайх дүүрэгт нүүлгэн шилжүүлж, “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” байгуулах төслийг Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д хэрэгжүүлэх шийдвэр гарсан.
Тус ажлын хүрээнд НШУҮИГ, Налайхын БМҮТП-тай хамтран 100 айлын барилгын материалын үйлдвэрлэлэрхлэгч, барилгын материалын жижиглэн болон худалдаа эрхлэгчидтай 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр уулзалт зохион байгуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах болон авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөлтийн талаар санал солилцсон.
3.2.3 Дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, кластераар хөгжүүлэх ажлуудыг зохион байгуулах;
Кластераар хөгжүүлэх ажлын хүрээнд:
Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-ыг дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, кластераар хөгжүүлэхээр зорилго болгон, тус ажлын хүрээнд 13 га газарт барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгчдэд газар ашиглуулах талаарх төлөвлөлтийг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудад хэлэлцүүлэг, үйлдвэрлэл эрхлэгчдийн судалгааг тус тус гүйцэтгэсэн.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 81 дүгээр тогтоол, НЗД-ын 2020 оны А/767 дугаар захирамжаар 100 айлд төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг Налайх дүүрэгт нүүлгэн шилжүүлж, “Барилгын материалын бөөний болон жижиглэн худалдааны төв” байгуулах төслийг Налайхын “Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д хэрэгжүүлэх шийдвэр гарсан.
Тус ажлын хүрээнд НШУҮИГ, Налайхын БМҮТП-тай хамтран 100 айлын барилгын материалын үйлдвэрлэл, эрхлэгч, барилгын материалын жижиглэн болон худалдаа эрхлэгчидтай 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр уулзалт зохион байгуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах болон авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөлтийн талаар санал солилцсон.
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 104 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу 2018-2020 онд нийт 37 аж ахуйн нэгжтэй үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан ажиллаж байна.Үүнээс Налайхын Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркад:
- 2018 онд хаягдал ширэм, ган дахин боловсруулах, цахилгаан зэс утас, гуулин трубаны төсөл, сендвич хавтан, бетон зуурмаг, төмөр, хуурай хольцын чиглэлийн нийт 9 аж ахуй нэгж;
- 2019 онд авто машины хаягдал дахин боловсруулах, утаагүй түлшний үйлдвэр, чулуун эдлэлийн үйлдвэр, барилгын болон энгийн, хуванцар хог хаягдал боловсруулах төсөл, вакум цонх хаалганы үйлдвэрийн чиглэлээр нийт 17 аж ахуй нэгж;
- 2020 онд ган ванн, ган бөмбөлөгийн үйлдвэрийн төсөл, химийн материалын агуулах, хавтгай шилний үйлдвэрийн төсөл, тээвэр логистик, шахмал түлшний барьцалдуулагч чиглэлээр нийт 11 аж ахуй нэгж байгууллага шинээр гэрээ байгуулан, паркад нэгжээр орсон.
- Тус аж ахуй нэгжүүдээс 2 компани үйл ажиллагаагаа эхлүүлэн, зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж байна.
2018-2020 онд Дүүргүүдийн ЗДТГ, ЖДҮДТ-ийн холбогдох албан хаагчдыг мэргэшүүлэх, кластерийн мэдлэг олгох, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлэх, дэмжихэд чиглэсэн нийт танхимын 9, онлайн /цахим/-аар 3 сургалт, чуулга уулзалтыг тус тус зохион байгуулсан. Танхимын сургалтад 196, цахимаар 11969 хүн хамрагдсан.
ЗОРИЛТ 2. Нийслэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааны тогтвортой байдал, эдийн засгийн үр ашиг бүхий борлуулалтын тогтолцоог хөгжүүлэх;
3.2.4 Нийслэлийн дэд төвүүдэд түшиглэн бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сурталчлах борлуулалтын төвүүдийг бий болгох;
Нийслэлийн дэд төвүүдэд түшиглэн бараа бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг сурталчлах 7 борлуулалтын төвүүдийг дүүрэгт бүрт байгуулсан. Үүнд:
2018 онд:
- Сонгинохайрхан дүүрэгт "Сонгинохайрхан outlet" борлуулалтын цэг;
- Чингэлтэй дүүрэгт “Чингэлтэйд үйлдвэрлэв”;
- Багануур дүүрэгт Оронж, Миний нутаг дэлгүүрүүдэд “Багануурт үйлдвэрлэв”;
- Сүхбаатар дүүрэгт Дөрвөн уул дэлгүүрт “Сүхбаатарт үйлдвэрлэв” борлуулалтын цэг;
2019 онд:
- Хан-Уул дүүрэгт “Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэг;
2020 онд:
- Налайх дүүрэгт “Налайх зах” борлуулалтын цэг;
- Чингэлтэй дүүрэгт “Алтжан бөмбөгөр” төвүүд тус тус байгуулагдан бараа бүтээгдэхүүнээ борлуулан, сурталчилж байна.
- Борлуулалтын цэгүүдээр дамжуулан монгол үндэсний дээл, арьсан эдлэл, ноос ноолууран эдлэл, гар урлал, бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж, дүүргүүд борлуулалтын цэгүүдээрээ дамжуулан үйл ажиллагаагаа тогтмол хүргэж байна.
3.2.6 Төрийн нэгдсэн зохицуулалтын дэд бүтцийг бий болгож, хэрэглэгчиддээ хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх замаар бизнес эрхлэлтийн индексийг нэмэгдүүлэх;
Төрийн нэгдсэн зохицуулалтын дэд бүтцийг бий болгож, хэрэглэгчиддээ хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэх “Улаанбаатар инновацын төв”-ийг 2018 онд байгуулсан.
“Улаанбаатар инновацын төв”-д 2018-2020 онд 549 иргэнийг гишүүнээр элсүүлж, 179 эвент арга хэмжээг зохион байгуулж, танхимаар 9583, онлайнаар 1500 гаруй иргэнийг хамруулсан. Инкубаторт гарааны бизнес эрхлэгч 24 компанийг бойжуулснаас 7 компани амжилттай бойжиж гарсан. Үүнд:
2018 онд: 128 иргэнийг гишүүнээр элсүүлж, 55 эвент арга хэмжээ, инкубаторт гарааны бизнес эрхлэгч 8 компанийг шинээр бойжуулсан.
2019 онд: 210 иргэнийг гишүүнээр элсүүлж, 120 эвент арга хэмжээ, инкубаторт гарааны бизнес эрхлэгч 8 компанийг шинээр бойжуулсан.
2020 онд: 211 иргэнийг гишүүнээр элсүүлж, 4 эвент арга хэмжээ зохион байгуулж, танхимаар 100 гаруй, онлайнаар 1500 гаруй иргэнийг хамруулсан. Мөн инкубаторт гарааны бизнес эрхлэгч 8 компанийг шинээр сонгон шалгаруулан тус тус бойжуулаад байна.
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр СХД-т Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвийг барьж, 2020 онд ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Чингэлтэй дүүрэгт Сэлбэ бизнес инкубатор төвийг барьж байгуулахаар бүтээн байгуулалтын ажил хийгдэж дууссан.
ЗОРИЛТ 3. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг төр, хувийн хэвшил, Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын олон талт хамтын инновацид түшиглэн хөгжүүлэх;
3.2.7 Шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд нээлттэй инновацыг хөгжүүлэх тогтолцоог бий болгох;
2017-2019 онуудад “Шинэ санаа-шилдэг инновац” төслийн уралдааныг 3 удаа зохион байгуулж, инновацын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн сан бий болох, нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гарсан санал санаачилгыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:
2017 онд “Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл”;
- 2018 онд “Жижиг, дунд үйлдвэрийн салбар болон нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ шийдэл бүхий техник технологийг нэвтрүүлэх”;
- 2019 онд “Авто зогсоолын ухаалаг шийдэл” сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан.
2018 оны уралдаанаас шалгарсан Экобин ХХК нь ундааны саваа автомат машинд хийгээд автобусны картаа цэнэглэх боломжтой хаягдал төлбөртэй хүлээн авагч RVM машиныг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
2019 онд “A SMART PARKING SOLUTION” төсөл шалгарсан бөгөөд уг төслийг Улаанбаатар хотын авто зогсоолын чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
2020 онд “Шинэ санаа шилдэг инновац” төслийн уралдааныг 2020 оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
2017-2019 онуудад “Шинэ санаа-шилдэг инновац” төслийн уралдааныг 2017 онд 5.5 сая, 2018 онд 26.47 сая, 2019 онд 7.815 сая төгрөгөөр тус тус зохион байгуулсан байна.
3.2.8 Их, дээд сургууль, мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан бүтээгдэхүүн,үйлчилгээ хөгжүүлэлтийг сайжруулан, нийгмийн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан инновацыг эрчимжүүлэх;
Их, дээд сургууль, мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан бүтээгдэхүүн,үйлчилгээ хөгжүүлэлтийг сайжруулан, нийгмийн хэрэгцээ, шаардлагад тулгуурласан инновацыг эрчимжүүлэх ажлын хүрээнд МУИС, ШУТИС, Шинэ Монгол технологийн дээд сургуулиудтай хамтран ажиллах “САНАМЖ БИЧИГ”-ийг тус тус байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд 2018-2020 онуудад 17 сургалт, семинар, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зэрэг сургалт, семинар, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг холбогдох төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.Үүнд:
- 2018 онд “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт”, “Үйлдвэрлэлийн түншлэл, хамтын инновац”, “Монголын инновацын 7 хоног”, “Монголын Эдийн засгийн форум”, “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи”, “Монхимо” ХХК-тай хамтран Багануур үйлдвэр технологийн паркад “Биотехнологийг хөгжүүлэх нь” сэдэвт II зөвлөгөөн, “Монголын энтрепренеруудын нэгдсэн чуулга”;
- 2019 онд “Технологийн бирж байгуулах тухай хэлэлцүүлэг”, “Лабораторийг өргөжүүлэх тухай хэлэлцүүлэг”, “Монгол-Япон бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн”, "Үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал ба гарц шийдэл хэлэлцүүлэг”;
- 2020 онд төр, хувийн хэвшил, гарааны бизнес эрхлэгчидтэй хамтран "Тэд хөгжлийг хэрхэн харж байна вэ?", “Бизнесийн зээл ба зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ”, “Бизнес модель бүтээх нь”, “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” сургалт, хэлэлцүүлэг, НХБХГ болон Шинжлэх ухааны акедемитай хамтран “Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн тухай” хэлэлцүүлэг, Нийслэл болон ШУА-ын удирдлагуудтай “Хөрсний бохирдлыг бууруулах тухай” хэлэлцүүлэг зөвлөгөөнийг тус тус зохион байгуулсан.
2020 оны 03 дугаар сарын 17-нд Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах чиглэлээр болон 08 дугаар сарын 31-нд “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран харилцан ойлголцлолын “САНАМЖ БИЧИГ”-ийг тус тус байгуулсан.
Мөн ШУТИС-ын Бизнесийн ахисан түвшний сургуультай хамтран “Нийслэлийн дүүрэг бүрийн тэргүүлэх чиглэлийн салбар, бүтээгдэхүүнийг тодорхойлох” судалгааны ажлыг хийж гүйцэтгэн нийслэлийн 9 дүүргүүдийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон.
“10000 программист” бэлтгэх төслийн хүрээнд хувийн хэвшил, старт-ап компаниудыг хамруулсан 3 удаагийн уулзалт, "Санхүүгийн технологи" сэдэвт оюутнуудын хөгжил хакатоныг тус тус зохион байгуулсан.
Мөн программ хангамжийн ерөнхий суурь мэдлэг олгох 30 сургалтад нийт 360 хүүхэд хамрагдаад байна.
3.2.9 Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник технологи, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлэх;
Шинжлэх ухаан, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтарсан үзэсгэлэн, форум, 2018-2020 онуудад “Монголын инновацын 7 хоног”, “Монголын Эдийн засгийн форум”, “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи”, “Улаанбаатар Түншлэл”, “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт”, “Үйлдвэрлэлийн түншлэл, хамтын инновац”, “Инновацийн үзэсгэлэн”, “Гарааны компаниудыг дэмжих Unplug-2018 арга хэмжээ”, “Вансэмбэрүү”, “Монхимо” ХХК-тай хамтран Багануур үйлдвэр технологийн паркад “Биотехнологийг хөгжүүлэх нь” сэдэвт II зөвлөгөөн, “Монголын энтрепренеруудын нэгдсэн чуулга”, “Шинэ санаа-Шилдэг инновацын төслийн уралдаан” зэрэг нийт 16 үзэсгэлэн, арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулсан.
Шинжлэх ухаан, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник технологи, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Идэвхэжсэн 2030”, “10000 программист” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.
Эх сурвалж:www.polit.mn