Саймон Бирмингэм: Хятад Австралийн нүүрсний импортыг хориглосон нь ялгаварлан гадуурхсан үйлдэл

2020-12-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Австрали улсын шар айраг, дарс, үхрийн мах, далайн хүнс, арвай гэсэн бүтээгдэхүүний импортод хориг тавиад байсан Хятад улс  нүүрсний импортод хориг тавьж байгаагаа тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо өнөөдөр албан ёсоор зарлалаа. Хурцдаж байгаа харилцааг намжаах яриа хэлэлцээр хийхийг шаардсан ч Хятад ийм шийдвэр гаргасан нь Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчсөн хэрэг хэмээн Австралийн Ерөнхий сайд Скотт Морисон мэдэгдлээ. Энэ хориг нь Хятад болон Австрали улсын 2015 онд байгуулсан чөлөөт худалдааны гэрээг зөрчсөн үйлдэл гэдгийг тэрээр тодотгов. Энэ мэдээллийн дараагаар Австралийн нүүрс экспортлогч томоохон компаниудын хувьцаа 5.9-8.4 хувиар унажээ.

Цахим технологийн салбарын маргаанаас 2018 онд  муудсан хоёр улсын харилцаа цар тахлын улмаас энэ жил эрчээ авсан юм. Энэ нь Австралийн Засгийн газар коронавирусын үүсэлд Хятадыг буруутган, шалгахыг олон улсад уриалсантай холбоотой юм. Австралийн Худалдааны сайд Саймон Бирмингэм “Нүүрсний энэ хориг нь худалдааг ялгаварлан гадуурхаж байгаа үйлдэл юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд нээлттэй харилцахыг Хятадаас хүсч байна” гэжээ.

Өнгөрсөн онд Австрали улс Хятадад 13.9 тэрбум ам долларын нүүрс экспортолсон байна. Тэгэхээр Хятад руу нүүрс экспортолдог Монгол, Индонез, Орос гэсэн улсуудад экспортоо нэмэгдүүлэх боломж гарч ирж байгаа юм. Учир нь Австралиас бусад улсын нүүрсний импортыг хориглохгүй гэдгээ  Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо мэдэгджээ.

Эх сурвалж:Bloomberg

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 50 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 52 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 4 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 10 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 12 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 30 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 30 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18