“Zoom” компанийн захирал бизнесийн салбарын “Оны онцлох хүн” боллоо

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Тухайн жилийн  салбар бүрийн хамгийн нөлөө бүхий хүнийг шалгаруулдаг “Time сэтгүүл энэ оны шилдгүүдээ зарлаж эхэллээ. Бизнесийн салбарын оны шилдгээр цахим видео хурлын “Zoom” аппликейшнийг үүсгэн байгуулагч, компанийн гүйцэтгэх захирал  Эрик Юаныг нэрлэжээ. Энэ тухай “Тусгаарлагдсан ноцтой цаг үед “Zoom” харилцааны холбооны гол хэрэгсэл, бидний амьдралын аврагч болсон” гэж Time сэтгүүл бичжээ. Одоо 50 настай Эрик Юань Хятадад төрсөн АНУ-ын тэрбумтан юм. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар түүний хөрөнгийн хэмжээ 17 тэрбум ам долларт хүрсэн байна. Энэ нь цар тахлын үеэр буюу энэ жилийн эхэн үеэс эхлэн 360 хувиар өссөн дүн юм.

Тэрээр 1997 онд "Цахиурын хөндий"-д ирж технологийн салбарт хүчээ сорьж эхэлжээ. Тийн “Zoom” видео харилцааны компаниа 2011 онд байгуулсан юм. Энэ компани 2019 оноос олонд танигдаж, Эрик Юань тэрбумтан болсон түүхтэй.

Time” сэтгүүлийн энэ оны шилдгүүд

1.АНУ-ын Халдварт өвчний хамгийн шилдэг шинжээч, доктор Энтони Фаучи. “Цар тахлын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд хувиа хичээх үзэлгүй, өрөвдөх сэтгэлтэй, тэсвэр тэвчээртэй, эр зоригтой дэлхийн хамгийн сайн хүмүүс байдгийг тэр гэрчлэн харуулсан” гэж “Time сэтгүүл бичжээ.

2.Арьс өнгөөр ялгаваран гадуурхах үзэл, шударга ёсны хөдөлгөөнийг зохион байгуулагчид Порше Беннет-Бэй, Асса Траоре

“Миннеаполис хотод тавдугаар сард Жорж Флойд амиа алдсан нь Америк улсад одоо ч өнгөт арьстнуудад тэгш эрх байхгүйг гэрчилсэн билээ. Түүний үхлийн дараа сая сая хүн гудамжинд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан нь дэлхий ертөнцөд тэгш бус байдал манай оронд байхгүйг таниулсан чухал үйл явдал болсон юм” гэж “Time” сэтгүүл бичсэн байна.

3.Оны шилдэг тамирчнаар АНУ-ын сагсанбөмбөгийн од Леброн Жэймс

4.Соёл урлагийн салбарын шилдгээр Өмнөд Солонгосын BTS хамтлаг тус тус шалгарчээ.

Өнгөрсөн жилийн тус сэтгүүлийн “Оны онцлох хүн”-ээр Шведийн 16 настай сурагч, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөнийг удирдагч Грета Тунберг шалгарч байсан билээ.  Тэрээр энэ шагналыг хүртсэн хамгийн залуу хүн болсон юм. Өмнө нь Ромын пап лам Францис, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин,  хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энх тайвны шагналтан Мартин Лютер Кинг, Германы удирдагч Адольф Гитлер нар  энэ шагналыг хүртэж байлаа.

Эх сурвалж:BBC

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 53 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 54 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

6 цаг 7 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 13 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 15 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 33 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18