Чуулган: Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудлыг биш сонгууль зохион байгуулах процессыг л хуульчилна

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /12.11/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, байнгын хороонд шилжүүллээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг гараар тоолох юм.  Мөн энэ хуулиар Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудлыг биш зөвхөн сонгууль зохион байгуулах процессыг зохицуулж буйгаараа онцлог юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: -Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн залуу хүмүүс байгаа. Тухайлбал Данийн Засгийн газрын гишүүд бүгд 35-аас доош настай. Тэд маш амжилттай удирдаж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж дэвших эрхгүй биз дээ. Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Дэлхийгээр дүүрэн бие биенийгээ барьж хорьсон жишээ бий. Бид зөв хүнээ нэр дэвшүүлэх эрхээ эдэлмээр байна. Ерөнхийлөгч 55-аас дээш насны хүнийг дэвшүүлэх хүсэлтэй байна гэдэг. Гэтэл та нар хэлэлцэж байгаад 50-аас дээш болоод явчихсан. Тодорхой хүмүүст зориулж ийм зохицуулалт хийхээ болих хэрэгтэй.Монгол хүмүүс ардчиллаа хамгаалмаар байна. Ирэх зургаан жил Монгол Улсыг удирдах төрийн тэргүүн нь хамгийн сайн гадаад худалдааны эксперт л байх ёстой. Тийм хүнээ сонгон шалгаруулах чиглэл рүү хуулийн төслийн бичилтээ түлхүү хиймээр байна. Нэг удаа Ерөнхийлөгч байсан хоёр дахь удаагаа сонгогдох эрхтэй юу? Үүнийг хуульд хэр тодруулж өгсөн бэ? Би бол байхгүй гэж бодож байна. Зарим нь 2024 оноос эхлэх олон заалт байгаа. Нэг жилийн өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх үндсэн заалт бий. Гэтэл бид нар сонгууль дөхөхөөр хуулиа өөрчилдөг.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл бол сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдэг процессын хууль. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, тавигдах шаардлага зэрэгтэй холбоогүй. 2015 онд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг нэг болгоод бантан хутгачихсан. Ямар ч байсан эдгээр сонгуулийг хуулийг тусад нь болгосон. Сонгууль бүхэн өөрийн онцлогтой болдог. Та хүртэл мэдэж байгаа шүү дээ гэв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

9 цаг 41 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

9 цаг 41 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17