АНУ “Pfizer” вакциныг яаралтай ашиглах эхний зөвшөөрлийг олголоо

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Хүнс, эмийн захиргааны вакцины зөвлөхүүд АНУ-ын “Pfizer” болон Германы “BioNTech” компанийн хамтран туршиж байгаа “Pfizer” вакциныг яаралтайгаар ашиглах зөвшөөрөл олгох тухай өчигдөр санал хураажээ.  Тус захиргааны Вакцин ба биологийн бүтээгдэхүүний зөвлөх хорооны 22 гишүүнээс 17 гишүүн энэ саналыг зөвшөөрч, дөрвөн гишүүн татгалзаж, нэг гишүүн түдгэлзсэн байна. Ингэснээр олонхийн саналаар вакциныг яаралтай ашиглах саналыг зөвшөөрсөн юм.

Энэ талаар хорооны гишүүн, Филадельфиагийн  хүүхдийн эмнэлгийн вакцины боловсролын төвийн захирал, доктор Паул Оффит “Бүх зүйлийг мэддэг байхад хэзээ ч асуулт гардаггүй. Вакцин биднийг энэ муухай, аймшигтай зүйлээс салгах арга зам гэдгийг бид хангалттай мэдэрлээ.  Тиймээс би вакциныг үйлдвэрлэх саналыг дэмжиж “Тийм” гэж хариуллаа” гэж ярьжээ.

Гэхдээ үүний дараагаар Хүнс эмийн захиргаа, АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн зөвлөх хороо  хуралдаж вакциныг ашиглах эсэхийг шийднэ. Тэд өнөөдөр эсвэл ням гаригт хуралдаж зөвшөөрлийг хэлэлцэх юм. Хүнс эмийн захиргаа зөвшөөрөл олговол 24 цагийн дотор вакциныг тээвэрлэж эхлэх боломжтой гэжээ. Энэ тухай АНУ-ын Хүнс, эмийн захиргааны комиссар,доктор Стефен Хахн “Хүнс эмийн захиргаа энэ асуудлаар боломжоороо хурдан хуралдаж, яаралтай шийдвэр гаргах цаг үед бид ирлээ. Гэвч вакцины Америк хүмүүст үзүүлэх нөлөө, аюулгүй байдал, бүх нийтийн эрүүл мэндийг харгалзан үзэж зөвшөөрөл олгох ёстой. Америкчууд вакцинаа хүлээн авна гэсэн итгэл дүүрэн байгаа” гэж ярилаа. Мөн вакцин тариулсан Их Британий хоёр иргэнд харшил илэрсэнд санаа зовниж буйгаа хорооны зарим гишүүн хэлжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Энэ вакциныг хөгжүүлсэн судлаач, эрдэмтэддээ талархаж байна. Мөн улс төрийн нөлөөнөөс ангид вакцины үр нөлөө, аюулгүй байдлыг судалж байгаа эрдэмтдэдээ талархлаа. Шударга байдал биднийг энэ амжилтад хүргэлээ” гэсэн юм. Үүнээс гадна хамгийн өндөр үр нөлөө үзүүлснээ зарласан “Moderna вакцины зөвшөөрлийг тус улс  энэ сарын 17-нд хэлэлцэнэ.

Эх сурвалж:CNN

 

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 32 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 33 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 46 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 52 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 54 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 12 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 12 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18