Ц.Сэргэлэн: Төрийн тусгай албанд захирах захирагдах ёс байх ёстой

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд АТГ-ын дарга нь дэд даргаа томилдог байх зохицуулалтыг тусгасан байна. 

Одоогийн мөрдөж буй Авлигын эсрэг хуулийн 21.1-д “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” хэмээн заасан байдаг.

Тэгвэл өөрчлөлт оруулж буй хуулийн төсөлд АТГ-ын даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаатай томилдог нь хэвээр, зөвхөн дарга нь дэд даргаа томилдог болох өөрчлөлтийг тусгасан байна. 

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:-АТГ-ын өөрийнх нь онцлогоос урган гарч ирж байгаа гэж харж байна. Төрийн тусгай албанд захирах, захирагдах ёс үйлчлэх ёстой. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх шийдвэрийг зөвхөн дарга гаргадаг. Дарга гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг. Эцсийн хариуцлагыг дэд дарга хүлээдэггүй.  Хоёрдугаарт, АТГ хуульд заасан үндэслэлээр зэвсэг хэрэглэдэг онцгой эрхтэй. Хэдийгээр гэмт хэрэгтэн гэм буруутай нь тогтоогдоогүй байсан ч хүний амь насны эсрэг зэвсэг хэрэглэнэ гэдэг туйлын хариуцлагатай хандах асуудал. Ийм онцгой эрхтэй байгууллыг хувьд дарга нь хоёр талаас томилогддог байж болохгүй.

Эх сурвалж:www.polit.mn 

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

10 цаг 4 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

10 цаг 4 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17