Кубын иргэний нийгмийг дэмжихийг Б.Обамагаас хүслээ

2014-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.МӨНХЖИН

Улс төрийн янз бүрийн чиг хандлагатай экс өндөр албан тушаалтнууд, үйлдвэрийн эзэд, сэхээтнүүд зэрэг 50 орчим америк иргэн Ерөнхийлөгч Барак Обамад хандсан нээлттэй захидалдаа, Кубатай харилцах харилцаанд гарч буй өөрчлөлт, шинэчлэлийг өргөжүүлэхийн тулд арга хэмжээ авахыг уриалжээ. Cuba Study Group (CSG) болон Америкийн зөвлөл байгууллагаас дэмжлэг хүлээсэн энэ захидал хэвлэл мэдээллээр түгээд байна. Куба-америк гэр бүлүүд харилцан аялах, зорчих, мөнгө гуйвуулах зэрэгт ахиц дэвшил байгаа ч Эрх чөлөөний аралд илүү ойртох, хамтран ажиллах боломж байна хэмээн тэд үзэж байгаа аж.   

“Кубын талаар баримтлах Вашингтоны бодлого үеэ өнгөрөөж, АНУ олон улсын төвшинд улам бүр ганцаардаж байгааг нээлттэй захидалд онцолсон байна. Хэдийгээр АНУ-ын одоогийн улс төрийн уур амьсгалын улмаас хууль ёсны дагуу хийж болох зүйл бага байгаа ч Кубын иргэд ирээдүйн шинэчлэлийн бодлогоо тодорхойлоход Америкийн Засгийн газар туслах бүрэн боломжтой хэмээн өндөр алба хашиж байсан америкууд хэлж байна. Ил захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн дотор Дотоод хэргийн сайд асан Кен Саласар, Төрийн нарийн бичгийн дэд дарга асан, Ерөнхийлөгч Жорж Бушийн (2001-2009) үед Үндэсний тагнуулын газрын дэд даргаар ажиллаж байсан Жон Негропонте, АНУ-ын армийн Өмнөд командлал болон Европ дахь НАТО-гийн дээд командлагч асан Жеймс Ставридис, Б.Обамагийн засаг захиргаанд Хөдөлмөрийн яамыг хариуцаж байсан Хилда Солис, Америкийн зөвлөл байгууллагын хүндэт ерөнхийлөгч Дэвид Рокфеллер нар байгаа аж.

Куба, Америкийн мэргэжлийн байгууллагууд, тэр тусмаа хууль эрх зүй, үл хөдлөх хөрөнгө, санхүү, зээлийн үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа, харилцан солилцоог дэмжихийн тулд визний бэрхшээлийг арилгах ёстой хэмээн захидалд дурджээ. Арал дээрх хараат бус эдийн засгийн үйл ажиллагаа, хөгжилд дэмтэй дурын салбарыг дэмжихийг АНУ-ын засаг захиргаанд уриалж байна. Мөн Америкийн төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд Кубад зорчих, арал дээрх боловсролын хөтөлбөрийг дэмжих санд Кубын банкинд данс нээх зөвшөөрлийг олгохыг хүсчээ. Бас Алан Гроссыг суллах зэрэг хүмүүнлэгийн, мөн үндэсний аюулгүй байдал, цагаачлал, хар тамхийг хориглох талаар Кубын эрх баригчидтай нухацтай яриа хэлэлцээ хийхийг АНУ-ын Засгийн газарт уриалж байгаа юм.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

6 цаг 14 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

7 цаг 37 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

7 цаг 46 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

7 цаг 55 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

10 цаг 43 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

10 цаг 47 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

12 цаг 5 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

15 цаг 31 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

15 цаг 31 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин