АНУ-ын 50 муж сонгуулийн саналыг тоолж дууссан ч Трамп шантарсангүй

2020-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Цар тахлаар 15.8 сая хүн халдварлаж, 300 мянга шахам иргэн нас барсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөгч сарын 3-нд болсон ч өнөөдрийг хүртэл дуулиан нь намжсангүй. Энэ нь экс ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр заргалдаж байгаатай холбоотой юм.  Баруун Виржиниа муж Дональд Трамп тус мужаас таван төлөөлөн сонгогчийн санал авсныг лхагва гаригт зарласнаар АНУ-ын 50 муж бүгд ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталгаажуулж дууслаа. Ингэснээр Жо Байден 306, Трамп 232 төлөөлөн сонгогчийн саналтайгаар сонгуулийн санал хураалтын дүн эцэслэв. Үүний дараагийн үе шат болох төлөөлөн сонгогчдын коллегийн  гишүүдийн уулзалт энэ сарын 14-нд болно. Харин Конгрессын  нэгдсэн хурлаар нэгдүгээр сарын 6-нд төлөөлөгчдийн саналын тоог эцэслэх юм.

Бүх муж санал хураалтын эцсийн дүнгээ зарласантай зэрэгцэн Трамп Жо Байдены ялсан дөрвөн мужийн саналыг хүчингүй болгох саналаа Дээд шүүхэд хүргүүлжээ. Тодруулбал,  Жоржиа, Мичиган, Пенсилваниа, Висконсин гэсэн мужуудын саналыг хүчингүй болгох өргөдлийг Техасын Ерөнхий прокурор Кен Пахтон шүүхэд өгсөн байна. “Энэ бол 1860 оноос хойших хамгийн их маргаантай, улс орныг талцуулсан сонгууль боллоо.

Зарим мужийн сонгуулийн ажилтнууд нэг намд давуу эрх олгож сонгуулийг хуулийн дагуу явуулж чадаагүй” гэж  өргөдөлдөө бичжээ. Гэвч үүний өмнөх өдөр нь Пенсилваниа муж санал тоололтыг зогсоох түүний шаардлагыг хүлээн аваагүй байсан юм. Гэсэн ч Трамп тэмцлээ үргэлжлүүлсээр сонгуулийн дүнг хүчингүй болгохыг шаардсаар байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.11 БААСАН № 237 (6462)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 21 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 22 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 35 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 41 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 43 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 1 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18