АНУ 100 хоногт 100 сая тун вакцин үйлдвэрлэнэ

2020-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байден түүнийг албан тушаалдаа томилогдсон эхний 100 өдрийн турш тасралтгүйгээр маск зүүхийг иргэддээ уриалсан талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тэрээр тангарагаа өргөсөн  эхний 100 хоногтоо 100 сая тун вакциныг үйлдвэрлэх зорилго тавьжээ. Тодруулбал, тус улс Pfizer/BioNTech компанийн хамтран бүтээсэн вакциныг үйлдвэрлэх зөвшөөрлийг  өчигдөр олгосон юм. 

Энэ талаар Жо Байден “Намайг тангаргаа өргөсөн эхний 100 өдөрт цар тахлын вирус алга болохгүй. Угаас энэ вирусыг устгана гэж амлаж чадахгүй. Энэ хэцүү байдалд бид хурдан ороогүй шигээ тийм хурдан энэ байдлаас гарч чадахгүй. Харин 100 хоногт багтаан Америкчуудын амьдралыг илүү сайжруулж, халдварын тархацыг өөрчилж чадна. Сурагчдыг сургуульд явуулах нэн тэргүүний зорилт тавиад байна. Гэхдээ конгресс хоёр намын  хэлэлцээрийг дуусгаж, санхүүжилт өгөхгүй бол цар тахлын эсрэг хүчин чармайлт удааширч, зогсонги байдалд орж болзошгүй” гэж ярьжээ.  Тэрээр  нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөнө. Мөн Жо Байден  Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн даргаар Калифорниагийн ерөнхий прокурор Ксавье Беккераг, АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн даргаар Рошел Валенскийг сонгосноо зарлаад байна.

Харин энэ тухай экс ерөнхийлөгч Дональд Трамп “Түүний ярьж байгаа бүхэн үнэн бол үнэхээр гайхалтай. Америк хүн бүр вакциныг хүлээж байлаа. Гэхдээ хавар гэхэд бүх хүнийг вакцинд хамруулах боломжтой гэдгийг бид цөөхөн сарын өмнө тооцоолсон” гэсэн байна. Трампын Засгийн газар нэгдүгээр сарын дунд үе гэхэд 24 сая тун вакцин бэлэн болно хэмээн мэдээлж байв. Түүнчлэн Pfizer/BioNTech компанийн вакцинаас Трампын Засгийн газар 100 сая тунг авах гэрээ байгуулж, энэ тоог нэмэгдүүлэхийг хүссэн ч  зургадугаар сар хүртэл нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариуг Pfizer-ийн зөвлөлийн гишүүн өгчээ.

Өнөөдрийн байдлаар АНУ-д 15 сая хүн цар тахлын халдвар авч, 285 мянган хүн амиа алдсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Сүүлийн үед халдвар эрс нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрснийг Талархлын баяраар олон сая хүн аялалаар өөр хотууд руу зорчсонтой холбоотой хэмээн зарим судлаач таамаглаж байна.

Эх сурвалж:BBC

 

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 27 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 12 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 20 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 38 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин