Энэтхэг:Элуру хотын иргэдийн цуснаас хар тугалга илэрчээ

2020-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэтхэгийн Андра Прадеш  мужид шалтгаан нь үл мэдэгдэх өвчин гарч, 450 гаруй хүн эмнэлэгт хэвтэж, нэг хүн нас барсан талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар өвчтөнүүдийн тоо 505 болж, 300 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Тус мужийн өмнө зүгт орших Элуру хотод өнгөрөгч амралтын өдрүүдээр 100 гаруй хүн ухаан алдаж, таталт өгч, дотор нь муухайрч, заримынх нь  амнаас нь хөөс цахрах шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн юм.

Өвчний шалтгааныг тодруулахаар Энэтхэгийн анагаахын шинжлэх ухааны хүрээлэн шинжилгээ хийхэд өвчтөнүүдийн цусны дээжнээс хар тугалга, никелийн ул мөр илэрсэн талаар Мөрдөн байцаах багийнхан ярьсан байна. Мөн тус улсын Химийн технологийн хүрээлэн өвчтөнүүдийн цусны дээжинд шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу нь хараахан гараагүй байна. Түүнчлэн 10 өвчтөний цусны дээжийг Дэли хот руу илгээхэд ижил хариу гарчээ.  Харин иргэдийн хэрэглэсэн усны дээжнээс хар тугалга илрээгүй байна. Тиймээс өвчний эх үүсвэрийг тодруулахаар мэргэжилтнүүд ажиллаж байгаа юм.

Энэтхэг улс цар тахлын халдварын тоогоороо дэлхийн хоёрдугаарт бичигдэж байна. Түүнчлэн нууцлаг өвчин гарсан Андра Прадеш муж хамгийн их тархалттай бүс нутагт орж байгаа учир эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгджээ.

Эх сурвалж: CNN

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 20 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 40 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин