Т.САЙХАН
2020.12.09
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлаа хийж, COVID-19-ийн нөхцөл байдлыг танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол таваар нэмэгдлээ. Үүний гурван тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн. Улаанбаатар хотод буюу ХӨСҮТ-ийн хоёр ажилтан/лобрант, ариутгагч/ халдвартай нь батлагдлаа.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт голомтлон гарч буй халдварын тохиолдол нэмэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 443 боллоо гэв.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 893 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 500 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд зургаа, хүндэвтэр 64, хөнгөн 429 байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn