COVID-19: Их Британи вакцинжуулалтаа эхэлсэн хоёр дахь орон боллоо

2020-12-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улс дотооддоо тархсан халдвараа хэрхэн хяналтад авах тухай гарцыг олж чадаагүй байтал, манайхаас олон сарын өмнө халдвар тархсан орнууд COVID-19-ийн эсрэг вакциндаа иргэдээ хамруулж эхэллээ. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдрүүдээр ОХУ-ын Москва хотод вакцинжуулалт эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Их Британи улсад цар тахлын эсрэг вакцинжуулалт өчигдөр эхэлжээ. ОХУ-ын хувьд өөрсдийн туршиж буй “Sputnik-V” вакцинд иргэдээ хамруулсан бол Их Британи улс АНУ, Германы хамтран бүтээсэн коронавирусын эсрэг 90 хувийн үр дүн үзүүлснээ зарласан  “Pfizer” вакцинд иргэдээ хамруулж байгаа нь энэ юм. Тэд 80-аас дээш насны ахмад настан болон зарим эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинд хамруулах 70 цэгийг эмнэлгүүддээ нээжээ. Тус улсын Засгийн газрын мэдээлснээр 60 мянга гаруй хүн цар тахлаар амиа алдаад байгаа юм.

Тиймээс хэвийн амьдралдаа хурдан буцаж шилжихийн тулд эмзэг бүлгийн хүмүүсээ халдвараас хамгаалах зорилгоор бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлсэн юм. Энэ талаар Эрүүл мэндийн яамны нарийн бичгийн дарга Мэтт Хэнкокк “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна. Вакцинжуулалтыг эхлүүлнэ гэдэг бол энэ аймшигт өвчинтэй тэмцэж, хэвийн амьдралдаа шилжих чухал мөч юм” гэж ярьжээ.

Их Британи тус вакцинаас 40 сая тунг захиалсан. Энэ нь 20 сая хүн хоёр тунгаар тариулах боломжтой гэсэн үг. Эхний ээлжинд хүлээн авсан 800 мянган тун вакциндаа эрсдэлт бүлгийнхнээ хамруулж эхлээд байна. Энэ оны сүүлээр гэхэд 10 сая тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байсан ч үйлдвэрлэлийн явц удааширсан тул дөрвөн саяыг нийлүүлэх боломжтой гэж “Pfizer” мэдэгджээ. Мөн вакциныг -70 градуст хадгалах нь хүндрэлтэй байгаа талаар мэргэжилтнүүд ярьсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.9 ЛХАГВА № 235 (6460)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин