Инженер зөвлөж байна: Гулгаатай үед машин хэрхэн жолоодох вэ

2020-12-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Хальтиргаа гулгаатай үед машинаа хэрхэн бэлдэх, жолоодох, юунд анхаарах талаар Автын инжежер Х.Бямбадорж зөвлөж байна.             

Та өвлийн дугуйгаа сольсон уу ?

M+S тэмдгээс гадна, цасан ширхэгийн тэмдэглэгээ байвал энэхүү дугуй нь мөс болон цасан дээр явахад ямар нэгэн бэрхшээлгүй цэвэр өвлийн дугуй юм. Мөн ганц тэмдэглэгээ гэлтгүй тухайн дугуй нь хэр зэрэг зөөлөн резинээр хийгдсэн эсэх нь мөстэй болон цастай замтай харьцах чадварт маш ихээр нөлөөлөх бөгөөд зөөлөн байх тусам халтирах магадлал бага гэсэн үг. Тэгэхээр та өвлийн улирал M+S болон цасан ширхэгийн тэмдэгтэй дугуйг сонгож байхыг зөвлөе.

Машины аюулгүй байдал юун дээр тогтдог вэ?

Энэ бол мэдээж дугуй.

Дугуйн үүрэг:

1. Явалтыг зөөлрүүлэх, зорчигчдын тав тухтай байдлыг хангах,

2. Дугуйн замтай барьцах чадварыг дээшлүүлэх,

3. Автомашины тогтворжилтыг сайжруулах,

4. Туулах чадварыг нэмэгдүүлэх зэрэг онцгой үүрэгтэй юм.

Өвөл хэрхэн машинаа аюулгүй жолоодох вэ

Өвөл хамгийн зөв машин барих арга нь ердөө л зөөлхөн мөн машинаа мэдэрч барих нь чухал бөгөөд машиныхаа балансыг алдуулахгүй жолоодох хэрэгтэй. Эргэлтийн үед машины урд дугуй гулгаж эрчээрээ урагшаа явдаг. Хэрвээ ийм зүйл тохиолдвол жолооч машин удирдлагагүй болчлоо хэмээн сандарч улам рулыг дардаг. Энэ бол буруу үйлдэл. Тиймээс та хүрдээ эргүүлэхгүй барих, эсвэл бага зэрэг хүрдийг суллаж өгөх хэрэгтэй. Ингэснээр дугуй мөр явах чиглэлдээ зөв орж замтай барьцалдах чадвартай болдог билээ. Ялангуяа уулзварт хүчтэй эргэх, гарцаар гарч буй хүнийг гэнэт харж огцом тормос дарснаар дээрх үйл явдал болдог. Тиймээс өвөлд баримтлах хамгийн гол дүрэм бол анхааралтай, удаан явах!

Харин эсрэгээр хойд дугуй шарвасан үед яах вэ? Үүнийг oversteer хэмээн нэрийддэг. Эргэх үед хойд дугуй шарваснаас болж машин бүтэн эргэх аюулгүй байдаг. Хэрэв ийм зүйл тохиолдвол хаазны гишгүүрээс хөлөө авах хэрэгтэй. Шарваж эхэлсэн бол тэр тал руу нь хүрдээ эргүүл. Ингэснээр хяналт таны гарт шилжих боломжтой болно. Тиймээс жолооч та эргэлт хийхдээ аядуу, хойд дугуйн хөтлөгчтэй бол хаазыг их өгөхгүйгээр эргэлтийг хийх хэрэгтэй.

Цас, мөстэй зам дээр хурдыг хасахдаа тормосыг зөөлөн, зөөлнөөр хүчийг нэмэгдүүлэн дарна. Хэрвээ маш их мөстсөн зам дээр бол маш холоос тормосыг алгуур дарах хэрэгтэй. Таны автомашин ABS системээр тоноглогдсон бол хамгийн шилдэг арга нь маш хурдан хугацаанд тормос дээр тохиромжтой хэмжээнд хүртэл нь дарах юм. ABS систем ажиллаж байгаа нь тормосын гишгүүр дээр дэргэж мэдрэгдэх бөгөөд танд тормостой чигээрээ хүрдээ залах боломжийг олгодог. Харин таны автомашин ABS системгүй бол тормосыг авч, салгах, дахин авах, дахин салгах гэх мэт үйлдлийг боломжоороо хийснээр үр дүнд хүрэх болно. Харин энэ үедээ хүрдийг эргүүлж болохгүй гэдгийг анхаараарай. Хэрвээ бүр тохиромжгүй нөхцөл байдал тулгарсан бол тормосоос хөлөө авч урд дугуйг чөлөөлж өгөх бөгөөд боломжтой бартаа саадруу хааз гишгэхгүйгээр мөргөж зогсох юм.

 Цас, мөстэй замд дугуйн хийг заасан хэмжээнээс 0.2 бар хэмжээсээр буулгах нь зохимжтой.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин