1918 оны томуу, COVID-19 цар тахлаас амьд үлдсэн 102 настай Анжелина

2020-12-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Өдгөө 102 настай Анжелина Фридман 100 жилд ганцхан удаа тохиодог гэх цар тахалтай хоёр дахь удаагаа нүүр туллаа. Учир нь тэрээр дэлхий даяар 500 сая хүнд халдварлаж 50-100 сая хүн нас барсан  1918 оны Испанийн томуугийн үед хүүхэд насаа өнгөрөөсөн юм. Анжелина 1918 онд Нью Йорк хотоос Италид ирсэн цагаачдыг тээвэрлэж байсан усан онгоцонд төржээ. Түүнийг төрөх үед цар тахлын дунд үе тохиож байсан бөгөөд хүүхэд халдвар авна гэдэгт хэн ч итгэдэггүй байв. Ээж нь түүнийг төрүүлэхдээ нас барсан учир хоёр эгч нь аавынхаа хамт түүнийг томуугийн халдвараас амьд үлдэхэд тусалжээ. 

 Харин өнөөдрийн байдлаар 65 сая хүн халдварлаж, 1.5 сая хүн амиа алдсан COVID-19-ийн халдвараар Анжелина  хоёр ч удаа өвдсөн ч өдгөө эсэн мэнд амьдарч байна.  Энэ талаар түүний охин Жоанна Мерола “Хорт хавдар, дотуур цус алдалт гэсэн хүнд өвчнүүдийг даван туулсан миний ялагдашгүй ээж хоёр удаа коронавирусын халдвар авсан ч амьд үлдсэн. Тэрээр одоо ч эргэн тойрны хүмүүстээ баяр баясгалан, инээд хөөр бэлэглэсээр байна” гэж ярьжээ.

АНУ-ын Нью Йорк хотын оршин суугч Анжелина Фридман анх гуравдугаар сард эмнэлэгт хэвтэж байхдаа халдвар авчээ. Ийн эдгээд гэртээ очсон байна. Гэтэл хэдэн долоо хоногийн турш халуурсан учир өрөөндөө өөрийгөө тусгаарлаж байгаад эргэж ирэн эмнэлэгт долоо хоног хэвтжээ. Ийн түүний шинжилгээний хариу дөрөвдүгээр сарын 20-нд сөрөг гарсан байна. Гэтэл аравдугаар сүүлээр асрамжийн газар нь  түүнийг халдвар авсан талаар хэлжээ. Энэ талаар охин Мерола “Ээжид халуурах, хуурай ханиалгах шинж тэмдэг илэрсэн. Үүнийг тэр ханиад гэж бодсон. Мэргэжилтнүүд ахмад настнууд халдварт илүү өртөмтгий гэж хэлсэн тул тэр өөрийгөө тусгаарлаж байлаа. Тэгээд арваннэгдүгээр сарын 17-нд шинжилгээнээс халдвар илрээгүй, эдгэсэн гэсэн мэдээ ирсэн. Хоёр дахь шинжилгээнээс ч халдвар илрээгүй тул ээж энгийн өрөөнд шилжсэн.  Түүний сонсох чадвар, хараа нь муудсан ч тэр өмнөх амьдралдаа шилжсэн” гэсэн юм.

1918 оны томуу, хорт хавдар, хоёр   ч удаагийн цар тахлыг даван туулсан түүний урам зоригоор бахархахгүй байхын аргагүй.  Эхээс 11-үүлээ Анжелина амьд үлдсэн цор ганц нь юм. Түүнчлэн 101 насны төрсөн өдрөө өнгөрсөн жил томоохон үдэшлэг зохион байгуулж тэмдэглэсэн байна.

Эх сурвалж:CNN

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 20 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 40 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин