МАН-ын гишүүд Ерөнхийлөгчид хандаж юу хэлэв?

2020-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Чуулганаар Ерөнхийлөгчийн 2021 оны төсвийн хуульд тавьсан хоригийг хэлэлцэн, хүлээн авсангүй.  Энэ үеэр МАН-ын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан үгээ хэлсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:-Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж ядмаг улс төр хийж байна. Иргэдээ, ААН-ээ аварч байна гээд улсаа алж болохгүй. Эдийн засгийн эрүүл мэнд гэдэг нь маш нарийн зүйл. Улс төрийн болон сэтгэлийн хөдлөл байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах цаг хугацааны боломж байхгүй байна. Шаардлага цаг хугацаа, нөхцөл бүрдмэгц төсвийн тодотголыг хийнэ. 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: -Ерөнхийлөгчийн хоригт ажил хэрэгч саналууд байна лээ. Гэтэл зөвлөх Л.Болд сануулга гэх юм. Төсвийг дагаж гарах хоёр тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сануулгыг тусгах боломжтой. Шийдэл л яръя. Зовсон ард иргэдээ баярлуулан гомдоодог ийм л болчихлоо. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Хангалттай улстөржлөө. Өөрсдөө хоорондоо зөрчилтэй байж, ард түмнийг дэмжээч гэж хэлэх нь утгагүй. Нэг санаа бодолтой байцгаая.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: -Нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа ч ирээдүйд чиглэсэн төсвийг батлах ёстой гэж боддог. Өчигдрийн бороо өнөөдөр орохгүй гэж үг бий. Цэцэрлэг, сургууль зэрэг боловсрол, соёлын салбарын бүтээн байгуулалтыг төсөвт царцаахыг ойлгохгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:-Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах гэдэг нь 2.8 их наяд төгрөг болно. 2-3 яамны урсгал бүх зардлыг зогсоож байж 2.8 их наяд төгрөгийг гаргана гэсэн үг. Ерөнхийлөгчийн санал тооцоолол, үндэслэлгүй.

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
Баттулга хөөрхий дөө өөрөө эдийн засагийн хууль улс төрийн мэдлэг тааруухан шүү дээ тэгээд одоо их хуралыг тараах юм бодоод байгаа байх даа ийм хүнийг ерөнхийлөгчөөр сонгосон сонгогчдын буруу шүү дээ харин одоо л сонгуулийн хуулиар дахин сонгогдохгүй болгож байж жинхэнэ болвсрол өндөр хүнийг олж сонгох хэрэгтэй дээ
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

10 цаг 20 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

10 цаг 21 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17