Гурван чиглэлд тусгай үүргийн нислэгийг эхлүүлэв

2020-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Гамшгаас хамгаалдах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр орон нутгийн найман чиглэлийн агаарын тээврийн үйлчилгээг 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс зогсоосон.

Шадар сайдын 2020 оны арваннэгдүгээр  сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах” түр журмын дагуу www.119.mn хаягаар орон нутгат агаарын тээврээр зорчихоор бүртгүүлсэн 1400 орчим иргэдийн хүсэлтийг харгалзан, шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж, өнөөдрөөс орон нутгийн тусгай үүргийн нислэгийг 3 чиглэлд эхлүүллээ.  Эхний нислэг Өлгийн чиглэлд 44 том хүн, 12 хүүхэд, Алтай чиглэлд 56 том хүн, 19 хүүхэд тус тус зорчиж байна.

Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Алтай, Улаангомын чиглэлд тус бүр нэг, Өлгий хотын чиглэлд хоёр удаагийн нислэг гүйцэтгэх юм.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд нислэгийн   бүртгэлийг халдвараас сэргийлэх зай барих дэглэмийг баримтлан шуурхай, зохион байгуулалт сайтай явж байна.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр орон нутгаас 4 хүнд өвчтөн ирэх бөгөөд хөл хорионы үед эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авахад нь дэмжлэг болох юм. 

Өвлийн улиралд агаарын тээврээр өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон эмнэлгийн тусламж шаардлагатай иргэд илүүтэй зорчдог бөгөөд ялангуяа алслагдсан аймгийн төв Өлгий, Улаангом, Ховд, Алтай, Улиастай чиглэлд тогтмол нислэгийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай.

Ойрын өдрүүдэд Ховд, Алтай, Улиастай, Өлгий, Мөрөнгийн чиглэлд тус бүр нислэг гүйцэтгэхээр төлөвлөж, зорчих иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг Шадар сайдын тушаалаар байгуулсан Ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна.

Орон нутгийн агаарын тээврээр зорчих иргэд агаарын тээврийн “Аэро Монголиа” компанийн 7010 3030, “Хүннү Эйр” компанийн 7000 1111 дугаарын утсаар холбогдож бүртгүүлж, гэрийн ойролцоох шинжилгээний байранд, эсвэл агаарын тээвэрлэгчээс зааж өгсөн газарт нэгдсэн зохион байгуулалттайгаар PCR шинжилгээнд хамрагдаж, шинжилгээний хариуг www.119.mn хаягаар авах боломжтой.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

10 цаг 1 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

10 цаг 1 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17