АНУ Шинжаан мужаас хөвөн импортлохыг хориглолоо

2020-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

 Шинжаан мужийн иргэдийг албадан хөдөлмөрлүүлж үйлдвэрлүүлж байна гэсэн шалтгаанаар Хятад улсаас хөвөн импортлохыг хориглож буйгаа Трампын Засгийн газар өчигдөр зарлажээ. Исламын шашинтнуудын цөөнхөөс бүрдсэн 11 сая орчим Уйгур иргэн амьдардаг Шинжаан бол Хятадын хөвөн үйлдвэрлэлийн 85 хувийг хангадаг чухал муж юм. Гэтэл АНУ-ын Гаалийн ерөнхий газраас тус мужаас оруулж ирж байгаа хөвөн, хөвөн агуулсан бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг хориглоно гэдгээ мэдэгдэв. Энэ бол Шинжаан мужаас импортолдог бүтээгдэхүүнд тавьж байгаа зургаа дахь хориг юм. Үүний өмнө цаасан бүтээгдэхүүн, нэхмэл хувцас  зэргийг импортоор оруулж ирэхийг хориглосон юм.

Тодруулбал, долдугаар сард АНУ Шинжаанд амьдарч байгаа Уйгур иргэд болон бусад цөөнх үндэстний хөдөлмөрийг мөлжиж, албадан хөдөлмөр эрхлүүлэхийг зогсоохыг  Хятадын Засгийн газраас шаардсан билээ. “Үндсэндээ “Хятадад үйлдвэрлэв” гэсэн шошго бол тухайн улсын жинхэнэ бүтээгдэхүүн биш. Энэ бол сэрэмжлүүлгийн шошго. Бидний гэр бүл, найз нөхдийн худалдан авч байгаа Хятадаас орж ирсэн эдгээр хямдхан хөвөн бүтээгдэхүүнүүд бол хүний эрхийг зөрчиж, албадан хөдөлмөрөөр хийлгэсэн байж магадгүй. Учир нь Шинжаан иргэдийн 17 хувь нь хөвөнгийн үйлдвэрт ажилладаг” гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын газрын нарийн бичгийн дэд даргын үүргийг гүйцэтгэгч Кен Куккинели өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор нэг сая гаруй Уйгур иргэн Шинжаан-Уйгурын автономит мужид хоригдож байгаа юм. Ингэхдээ бие махбодь болоод бэлгийн хүчирхийлэлд өртөж, албадан хөдөлмөр эрхэлж, эрүүдэн  шүүдүүлж байна гэсэн мэдээлэл байна хэмээн АНУ мэдээлэв. АНУ-ын Гаалийн ерөнхий газар хил дээрээ саатуулсан Шинжааны хөвөн импортлогчдыг бүтээгдэхүүнээ өөр улс руу экспортлох үгүй бол албадан хөдөлмөр эрхлүүлж үйлдвэрлээгүй гэдгээ батлахыг шаардсан талаар CBP мэдээлсэн байна.

Эх сурвалж:CNN

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин