С.САРУУЛ
2020 оны Арванхоёрдугаар сарын 1-ний 11:00 цаг
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өгөв. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд нийт 12116 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүний 400 гаруй нь хавьтлуудын эхний болон давтан шинжилгээ байсан бөгөөд 10 хүний сорьцод халдвар илэрлээ. Архангай аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн лабораторид 190 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна. Энэ хүн өмнөх батлагдсан тохиолдлын гэр бүлийн ойрын хавьтал юм. Улаанбаатарт долоон тохиолдол шинээр бүртгэгдсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрсэн. Сэлэнгэ болон Говьсүмбэрт тус бүр нэг тохиолдол нэмэгдсэн нь мөн л өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал тул тусгаарлалтад байсан” гэв.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 801 болсон бөгөөд 358 хүн эдгэрсэн бол 434 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 4, хүнд 6, хүндэвтэр 82, хөнгөн 342 байна.
Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 358
Сэлэнгэд 180
Улаанбаатарт 84
Дархан-Уулд 44
Орхонд 22
Дорноговьд 21
Говьсүмбэрт 4
Архангайд 3
Эх сурвалж: www.polit.mn