Орон нутагт төсөв нууц хэвээр байна

2014-05-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

Төсвийг олон нийтэд ил тод, нээлттэй болгохоор Төсвийн тухай хуулийг шинэчилж, зарим дүрэм журмыг нэмж боловсруулсан. Мөн энэ чиглэлээр төрийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулсаар байна. Ерөнхийлөгч хүртэл төсвийн ил тод байдлыг илүү чухалчилж Шилэн дансны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ мэт улсын хөрөнгийг ил тод болгох ажлуудыг ар араас нь хэрэгжүүүлж байгаа ч ахиж дэвшихгүй байгааг судалгааны байгууллага онцоллоо. Нээлттэй нийгэм форум орон нутгийн төсвийн ил тод байдалд хийсэн судалгааны тайлангаа өчигдөр танилцуулсан юм. Судалгааг өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэл таван сарын хугацаанд хийжээ.      

 

ТӨСВӨӨ НУУСАН АЙМГУУДЫГ БАЯНХОНГОР ТЭРГҮҮЛЭВ

Нийслэл хот болон 21 аймгийн төсвийн ил тод байдалд 100 баллын үнэлгээ өгч дүгнэхэд хамгийн дээд оноо нь 36-д хүрчээ. 2011 онд хийсэн уг судалгаагаар орон нутгийн төсвийн ил тод байдал 35 оноо авч “Хангалтгүй” гэсэн үнэлгээг авч байсан бол энэ үзүүлэлт хоёр жилийн хугацаанд байрнаасаа хөдлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд төсвийг нээлттэй болгох хууль, журам хэрэгжиж эхэлсэн ч ердөө ганц оноогоор ахижээ. Үүнийг Нээлттэй нийгэм форумын мэргэжилтнүүд төсвийн ил тод байдал орон нутагт “Тун хангалтгүй” гэж дүгнэлээ. Улсын хөрөнгийг юунд, хэрхэн зарцуулж байгаагаа Хөвсгөл, Говь-Сүмбэр, Дорноговь аймаг иргэддээ харьцангуй нээлттэй мэдээлж байгаа ч орон нутгийн хэмжээнд төсөв нууц далд, олон нийтэд ойлгомжгүй хэвээр байгаа аж. Төсвийг иргэдээсээ нууцалж, хэчнээн мөнгөөр юу хийснээ тайлагнадаггүй  аймгуудын жагсаалтыг Баянхонгор тэргүүлж, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг удаалсан байна. Эдгээр аймаг төсвийн ил тод байдлыг ердөө 15-28 хувь хангажээ.  

 

ТӨСӨВ НУУЦ БОЛСОН ШАЛТГААН

Төсвийг бүрдүүлэгч нь хянадаг тогтолцоог бий болгохоор “Шилэн тендер”, “Шилэн данс” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд Увс аймагт “Шилэн халаас” нэр­тэй хөтөлбөр ба­талж, Архангай, Хэн­тий аймгууд хандив туслам­жийн мөнгийг тайлаг­насан нь орон нутгийн төс­вийн ил тод байдалд авууштай ганц зүйл  болс­ныг судлаачид онцоллоо. Зарим аймагт энэ мэт сайн жишээ байгаа ч хөдөөг нийтэд нь дүгнэхэд орон нутгийн төсөв иргэдэд хараахан ил тод болоогүй, нууц байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Төсвийг ил тод болгох талаар тодорхой ажлуудыг хийж байгаа ч үр дүн муу байгаа нь орон нутгийн удирдлагууд төсвийн зарцуулалт, төсвийн тайлан бичгийг олон нийтэд хүргэх, ил тод болгох хууль, журмыг хангалттай хэрэгжүүлэхгүй байгаа. Мөн хэрэгжүүлж байгаа арга нь буруу, хоцрогдсон тул өдий болтол ахиц гарахгүй байгааг Нээлттэй нийгэм форумынхан онцолсон юм. Хоёр жилд ганц удаа зохион байгуулдаг уг судалгааны дараагийн удаад төсвийн ил тод байдал сайжирхад Орон нутгийн төсвийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, чиг үүрэг, хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, орон нутгийн төсвийн ил тод байдлыг хангах үүр­­гийг удирдлагуудад өгөх, орон нутгийн ца­хим хуудсан дахь төс­вийн мэдээллүүдийг нэгд­сэн загварт оруулан тогтмол мэдээлдэг байх, төс­вийн ил тод байдлыг оны эхнээс тасралтгүй хэрэгжүүлэх зэргийг тус форумын мэргэжилтнүүд зөвлөлөө.

 

Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

1 цаг 38 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

1 цаг 47 мин
Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

Ж.Энхбаяр: Үйлдвэрүүд сүүлийн үеийн технологи ашиглаж, гурилын чанар сайжирч байгаа

1 цаг 57 мин
С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

С.Магнайсүрэнг ҮАГ-ын даргад нэр дэвшүүлжээ

4 цаг 44 мин
Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

Б.Пүрэвдорж: "Коммунистууд нэг алхам урагшилж, хоёр алхам хойшоо хойшилдог" гэж В.Лениний номонд байдаг, тэрэнтэй л адилхан зүйл болж байна

4 цаг 48 мин
Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

Б.Бат-Өлзий, Б.Зоригтбаатар нар Тувад уригджээ

6 цаг 6 мин
Төмөр замын төсөл 250 сая, Төгрөг нуурын орд ч 250 сая...

Манайхан “мааз” улс шүү. Жишээ авч буй нь зохимжгүй ч яахын аргагүй хоржоонтой давхцалыг ярьдаг. Ерөнхийлө

9 цаг 32 мин
“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!

Энэ Засгийн газар цахим сүлжээ, “гудамжны” улс төрийн бай болж өдөр тутам нүдүүлж байна.

9 цаг 32 мин
О.Батнайрамдал: Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгох шаардлагатай

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнгөрсөн долоо хоногт /2025.04.11/ Оюу толгойн асуудлаар Ерөнхий

Өчигдөр 15 цаг 04 мин