Новосибирскийн театр Достоевскийн 200 жилийн ойд зориулан түүхэн жүжиг тавина

2020-12-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Новосибирскийн эртний театр “Красный факел” 2021 онд Достоевскийн 200 жилийн ойгоор (1821᠍᠎~1881) түүний амьдрал намтраар жүжиг дэглэхээр төлөвлөж байна. Ф.Достоевскийн эхнэрийн дурсамж дээр тулгуурлан бичсэн драматургч Алексей Куралехын “Невозможное чудо” жүжгийн зохиолыг сонгосон тухай “Красный факел”-ийн хэвлэлийн алба ТАСС-д мэдээлжээ.

“Дараа улирлын эхэнд бид Федор Михайлович Достоевскийн 200 жилийн ойд зориулан жүжиг гаргана.  Зохиолчын амьдарлын тухай өгүүлсэн Алексей Куралехын “Невозможное чудо”жүжигийг Владимир Золотарь найруулна. Куралехийн жүжиг урьд нь тайзнаа тавигдаж байсан” гэж театраас мэдэгджээ.

Найруулагч Владимир Золотарь ТАСС-д хэлснээр жүжигийн ажил 4 дүгээр сараас эхэлнэ. Энэ жүжиг нь зохиолчийн амьдрал, түүний 2 дахь эхнэр Анна Сниткина (түүний дурсамж дээр тулгуурлан зохиогдсон), гэр бүлийх нь харьцааг өгүүлнэ. Жүжгийн баатрууд дунд 2 том аугаа зохиолчийн дүр байгаа- Иван Тургенев, Николай Некрасов. Найруулагчийн хэлсэнээр нэлээн урт цаг хугацааг хамарсан жүжиг болох аж.

Жүжгийн гол үйл явдал Санкт-Петербургт, заримдаа Москва, Германы амралтын газар Висбаденд өрнөнө. “Уран бүтээлчийн тухай түүх дандаа сонирхолтой байдаг. Түүний уран бүтээл амьдралтай тасралгүй холбоотой, үүнд л түүний гэр бүлтэйгээ, ерөнцтэй харьцах харьцааны гол эмгэнэл оршдог. Энэ бол салгаж ойлгоход хэцүү зүйл, үүнд л Курехины зохиолын давуу чанар байдаг” гэж найруулагч ярилцлагадаа хэлжээ.

Золотарийн хэлснээр, жүжгийн гоо зүйн шийдэл дээр ажиллаж эхэлж байгаа аж. Жүжигт “Красный факел”- ийн театрын хамт олныг тоглуулна. Гаднаас жүжигчид урихгүй. Үүнээс гадна найруулагч зарим нэг хэсгийг зохиолчийн дурсамж болгон харуулахын тулд он дарааллыг зөрчсөн шууд бус өгүүлэмжийг харуулна.  

Достоевскийн талаар

Федор Михайлович Достоевский 1821 оны 11 дүгээр сарын 11-нд Москва хотод төрж, 1881 оны 2 дугаар сарын 9-нд Санкт-Петербургт нас баржээ. “Гэм зэм”, “Маанаг”, “Ах дүү Карамазов”, “Албингууд”, “Мөрийчин” гэх мэт дэлхийд алдартай зохиолуудыг бичсэн. Тэрээр сүүлийн жилүүддээ Кузнецийн нарийн гудамжинд амьдарч байжээ. Одоо тэнд түүний дурсгалын музей байдаг.

Театрын тухай

“Красный факел” театрийг 1920 онд Одесст залуу жүжигчид хамтран байгуулжээ. 11 жилийн туршид уг театр нь нүүдлийн байсан ба 1932 онд Новосибирскийн түүхэн төв болох хуучин арилжааны клубд суурьшжээ. Уг барилгыг 1914 онд Сибирийн алдарт архитекторч Андрей Крячков барьсан байна. Театрын хамт олон удаа Үндэсний Театрын “Золотая Маска” шагналаар 3 удаа шагнагдаж байсан. Мөн Оросын бүсийн болон олон улсын фестивалиудад олон удаа оролцож байжээ.

Эх сурвалж: www.tass.ru

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 24 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

4 цаг 56 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

7 цаг 57 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 16 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 17 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 36 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин