Жо Байден: АНУ дэлхийд тэргүүлэхэд бэлэн байна

2020-11-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өөрийн Засгийн газрын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажиллах зургаан удирдах албан тушаалтныг мягмар гаригт танилцуулсан. Энэ үеэр тэрээр “Бид цаг уурын өөрчлөлт, терроризм, хатуу засаглал, цөмийн зэвсгийн эсрэг хамтдаа тэмцэх болно. Америк улс эргэн ирлээ. Бид дэлхийг тэргүүлэхэд бэлэн. Үүнээсээ урвахгүй” гэж ярьсан юм. Ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, шүүхээр явж байгаа ч Дональд Трамп Засаг захиргаагаа шилжүүлэн  өгөх эрхээ даваа гаригт өгсөн.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зургаан албан тушаалтныг танилцуулж байна.

 

1. Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен

Обамагийн засаг захиргааны үед Энтони Блинкен Төрийн нарийн бичгийн орлогч даргаар ажиллаж байх үедээ Байдентэй дотно харилцаатай байв.  Харвард болон Колумбийн хуулийн сургуулийг төгсөөд Арчилсан намын захиргааны гадаад бодлогыг хариуцан олон жил ажилласан. Тодруулбал, Клинтоны засаг захиргааны Үндэсний аюулгүй байдлын хорооны гишүүн, Обамагийн засаг захиргааны Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөхөөр, Байденыг дэд ерөнхийлөгч байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр тус тус ажилласан байдаг. Еврей гаралтай тэрээр 58 настай.

 

2.Дотоод хэргийн сайд Алехандро Майорка

Куба улсад 1959 онд төрсөн латин гаралтай,  хуульч Майорка  анхны цагаач Дотоод хэргийн сайд болж байна. Тэрээр “Намайг бага байхад намайг болон гэр бүлийнхнийг минь Америк хоргодох газраар хангаж байсан. Тиймээс одоо би хавчлага, мөрдлөгөөс зугтаж ирсэн хүн бүрийн амьдралыг илүү сайхан болгохын төлөө, америк хүн бүрийг хамгаалахын төлөө ажиллана” гэж ярьжээ.  Барак Обамагийн Засгийн газрын үед Алехандро Майорка АНУ-ын Дотоод хэргийн яамны нарийн бичгийн дарга, Иргэншил, Цагаачлалын газрын захирлаар ажиллаж байв.

 

3.Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Суливан

Өдгөө 44 настай Суливан үндэсний аюулгүй байдлыг хариуцсан хамгийн залуу гишүүн болж байна.Тэрээр АНУ-ын Засгийн газрын Ираны цөмийн зэвсгийн хэлэлцээрийн ахлах зөвлөх, Йелийн хууль зүйн сургуулийн зочин профессор байсан юм. Мөн  Обамагийн засаг захиргааны үед ерөнхийлөгчийн орлогч, дэд ерөнхийлөгч Жо Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоны Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан  арвин туршлагатай.

 

4. Уур амьсгалын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Кери

Жон Форбес Кери 2013-2017 онд АНУ-ын 68 дахь  Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.  Одоо 77 настай  Кери 2004 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж Жорж Бушд ялагдсан билээ. Тэрээр 1985-2013 онд Массачусетсийн сенатчаар ажиллахаасаа өмнө Массачусетс мужийнхаа прокуророор ажиллаж байсан.

 

5. АНУ-аас НҮБ-д суух элчин сайд Линда Томас Гринфелд

Дэлхийн дөрвөн тивд 35 жил АНУ-ын гадаад бодлогыг хариуцан ажилласан  түүнийг Трампын засаг захиргаа албадан гаргасан юм.  Харин одоо Линда улсынхаа хамгийн өндөр настай дипломатч боллоо.  Тэрээр “Би Засгийн газарт олон жил ажиллахдаа өнөөдрийн Америк ямар байх бол гэж үргэлж бодож байсан. Амьдрал ямар ч хатуу, ширүүн байсан ч үүний эсрэг тэмцэх итгэл найдвар үргэлж байдаг” гэж ярьсан юм.

 

6. Үндэсний тагнуулын газрын захирал Аврил Хайнес

Барак Обамагийн Засгийн газрын үед Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын орлогч зөвлөхөөр ажиллаж байсан, хуульч Аврил Даника Хайнес өдгөө 51 настай. Өмнө нь Тагнуулын төв газрын дэд даргаар ажиллаж байсан  Хайнес энэ албан тушаалд томилогдож байгаа анхны эмэгтэй болж байгаагаараа онцлогтой. Тэрээр 2007-2008 онд АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороонд Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн орлогчоор ажиллаж байсан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.27 БААСАН № 227 (6452)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 32 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 3 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 4 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 17 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 25 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин