Ажилчдын дархлааг дэмжиж, халдвар хамгааллын дэглэмийг сахих чиглэл өгөв

2020-11-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т COVID-19 халдвараас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо.  

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаяр “Өчигдөр Төмөр замын хэмжээнд шинжилгээ өгвөл зохих 15 мянга, 956 хүнээс 15 мянга, 859 хүн хамрагдсан. Хөдөө, орон нутагт яваа, эмчилгээтэй байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хоригдсон зэрэг шалтгаанаар 97 хүн хамрагдаагүй аж.

Замын хэмжээнд нийт 1716 ажлын байр, 72791 м кв ажлын байр, 268 ачаа, сэлгээний зүтгүүр, гэрээт байгууллагын 52 галт тэрэг, 5615 м кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Томоохон өртөөдөд бичиг баримт халдваргүйжүүлэх кварцын гэрлээр шардаг аппарат ашиглаж байгаа.

Шуурхай бүлгээс өгсөн 83 үүрэг, даалгавраас 74 нь 100 хувийн биелэлттэй, ес нь удаашралтай байна. Төмөр замын хэмжээнд 3621 хүнд 71 сая төгрөгийн витаминжуулалт хийсэн бөгөөд энэ ажлыг үргэлжлүүлнэ. Одоо зүтгүүрийн бригад, оюутнууд болон Булагтайд байгаа ахмадуудын шинжилгээнд зориулж 2000 түргэвчилсэн оношлуур хэрэгтэй байгаа юм” хэмээн танилцууллаа.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Тэрээр “Анхаарлын төвд байгаа Чойр, Айраг зангилаанд Мэргэжлийн хяналтын газартай зөвшилцөн хамгаалалт, хяналтыг өндөрсгөх, үлдсэн долоон хүнийг шинжилгээнд яаралтай хамруулах,

Вагонд байрлаж байсан машинч нарыг зочид буудал руу шилжүүлж байгаатай холбогдуулан вагонуудаа татаж авах, вагоны дотор ариутгал хийх, вагонд ажиллаж байсан үйлчлэгч нарыг халдваргүйжүүлэх, шинжилгээ авах асуудлыг УБТЗ-ын удирдлага шийдвэрлэх,

Нийслэлийн Баянгол болон бусад дүүргүүдэд нэг өрхөөс нэг хүнийг шинжилгээнд оруулж байгаа асуудалд байгууллагуудынхаа хүний нөөцийн ажилтнуудад чиглэл өгч, судалгаа хийлгэж шинжилгээ өгүүлэх ажлыг түргэвчлүүлэх,

Цаг агаар хүйтэрч байгаа энэ үед гадаа ажиллаж байгаа, сэлгээний бригад, ачаа бараа хүлээлцэгчид, туслах жижүүр, холбооныхон гэм зэрэг ажилчдадаа анхаар хандуулж, халуун цай, буцалгасан чацаргана, дархлаа сайжруулах бэлдмэлээр тодорхой цагт тогтмол үйлчлэх арга хэмжээ авах,

Тээшээр эрсэлтэй бүсүүд рүү ачаа бараа тээвэрлэж байгаа ачаа хүргэгч нарт  онцгой анхаарч, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн албаныхан зааварчилгаа зөвлөгөө тогтмол өгч ажиллах,  

ОХУ-аас ирж байгаа улаан буудайн буулгалт дээр үүсэх хүндрэл бэрхшээлийг нарийн тооцож, ачаа хүлээн авагч нартай эртнээс ярьж хөөрч, бэлтгэл ажлыг хангуулах,

Амгалангийн ДЦС-ийн нүүрс нөөцлөлтөд анхаарч, уурхайнуудтай ярьж, нүүрсний ачилт буулгалтыг хурдан шуурхай зохицуулах,

Бичиг баримт, ачааны гадаргуугаас авсан арчдасын шинжилгээний хариу яаж гарсан талаар танилцуулах, төмөр замын удирдлага шуурхайлах тал дээр анхаарах,

Удирдах газрын эмчийг ээлжээр ажиллуулахад, эм тарианы сэлбэлт хийхэд төв эмнэлэг онцгой анхаарах зэрэг үүрэг, чиглэл өглөө.

Эх сурвалж:www.polit.mn

Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

11 цаг 59 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

11 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

2025-04-18
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17