“Эмч нар гэрийнхэндээ халдвар тараах вий гэхээс айж байна”

2020-11-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Хүн бүр тус тусын ажлаа хийж, амар амгалан байсан дэлхийг коронавирус гарч ирснээр орвонгоор нь эргүүлсэн. Өдөр ирэх тусам энэ халдварын тоо өсөн нэмэгдэж, зарим улс орны эмнэлэг ачааллаа дийлэхээ больжээ. Улмаар эмч, сувилагчид халдвар авах нь нэмэгдэж мэргэжилт нэгтнүүдийнх нь сэтгэл зүй, оюун санаанд гүн нөлөөлж эхэллээ.

Сара Фланаган: Халдвар намжаад би хэнд ч хэрэггүй болно

АНУ-ын Флорида мужийн эмнэлэгт COVID-19-ийн өвчтөнүүдийг эмчилж байсан сувилагч Сара Фланаган цар тахлын тархалтын тухай худал мэдээлэл цахимаар цацагдсаны дараа урам зориг нь маш их хугарч, ажлын цагаа багасгахаар шийджээ. “Миний мэргэжил ямар ч үнэ цэнэгүй, халдвар намжаад л би хэнд ч хэрэггүй болох мэт мэдрэмж төрсөн” гэж ярив.  Мөн тэрээр халдварын голомтод ажиллаж байгаа ч сувилагчдын урамшуулал хангалтгүй байгаад  санаа зовнисон байна. “Ахмад сувилагч нар надад “Би орны хажуунаас холдмоор байна. Үнэхээр их ядарч байгаа ч юу хийхээ мэдэхгүй байна” гэж хэлдэг. Тиймээс ирээдүйд  надад юу тохиолдох бол гэхээс би айсан” гэлээ.

Харин АНУ-ын COVID-19-ийн  халдвар авсан хүмүүсийг эмчилсэн анхны эмч нарын нэг Вашингтон хотын амьсгалын эмчилгээний эмч Катерине Лазарогийн ажиллах цаг нь сүүлийн есөн сар эрс нэмэгджээ.  Үүний улмаас хамт ажилладаг эмэгтэй эмч нар нь туйлдаж, ажлаасаа гарч, хүүхдүүдээ асарч, гэрийнхэндээ анхаарал халамж тавихаар шийдсэн байна. Ийн Лазарогийн ажлын ачаалал хоёр дахин нэмэгдэв. “Би яагаад амьсгалын замаар тархдаг вирусын үед ажиллаж байгаа юм болоо гэж бодсон” гэж тэр ярилаа.                                            

Эмч нарын санааг зовоосон нэг чухал зүйл нь гэрийнхэндээ халдвар авчрах вий гэсэн айдас байв. Колорадогийн эмч Сара Андерсон ажлаа үргэлжлүүлэн хийж, өвчтөнүүдийг асарч байх үед тэр таван настай охиноо хөхүүлдэг байсан юм. “Би халдвар авсан ч биед минь эсрэг биет үүсвэл хүүхдэдээ халдвар тараахгүй гэж итгэсэн. Гэхдээ үүнийг яг баталсан хүн байхгүй” гэлээ. Тэр таван настай охин, нөхөртөө халдвар тараахаас сэргийлж, гэртээ ч маск зүүдэг аж. Тэрээр “Хамт олонтойгоо хүмүүс бидний тухай юу ярьж байгаа талаар ярилцдаг. “Голомтод ажиллаж байгаад баярлалаа” гэсэн захиа, пицца бидэнд ирдэг. Гэхдээ иймэрхүү зүйл хэрэггүй. Харин  энэ халдварт биднийг өртөхгүй байхад туслах зүйл хэрэгтэй” гэв.

Эх сурвалж:Time.com

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22